Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2012 оны 10 сарын 01
ны өдөр өөрийн байгууллагын ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзлаа. Уулзалтанд эрүүл
мэндийн газрын харьяа 20 гаруй ахмад настан оролцсон бөгөөд ЭМГ-ын дарга
С.Нарантуяа Эрүүл мэндийн салбараас ахмад настнууддаа авч хэрэгжүүлж буй ажил
арга хэмжээг танилцуулан, тэдний санал санаачлагыг хойшдын үйл ажиллагаандаа тусгах
зорилгоор нээлттэй санал, бодлоо хуваалцахыг хүслээ.
Энэ үеэр эрүүл мэндийн
газрын ахмад настнуудын ахлагч Баваасан 2011 онд зохион байгуулсан ажил, арга
хэмжээний тайланг танилцуулж, хойшид хийхээр
төлөвлөсөн ажлаа Эрүүл мэндийн газрын хамт олон болон ирсэн ахмад
настнууддаа мэдээллээ. “Амттай цай-Дотно ярилцлага” хэмээн нэрлэсэн тухайн уулзалтанд
ахмадууд өөрсдийн ажиллаж байсан үеийн хөгжилтэй түүхүүд болон дурсамж яриагаа
дэлгэж, залуу хойч үедээ сургамжит үгээ хайрласан нь урьд урьдын жилийн амхадын
өдрүүдээс онцлог болсон байна. Уулзалтын төгсгөлд ахмад настнууддаа хүндэтгэл
үзүүлж гарын бэлэг хадгалуулсны зэрэгцээ 2011 онд зохион байгуулагдсан “Ахмадын
сургаал алт” чуулга уулзалтын бичлэг, фотог агуулсан СD-г гардуулсан нь уригдан ирсэн ахмадуудад ихэд таалагдаж
байлаа.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment