2012 ОНЫ 45 ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ



Лабораторийн тандалт:

2012 оны  45 дугаар 7 хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 110 сорьц хүлээн авч, томуугийн вирүсийн геном илрүүлэх  бодит хугацааны  полимеразын гинжин урвалын (бх-ПГУ)-ын шинжилгээ хийхэд  8 (7.2%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирүс эерэг тодорхойлогдлоо. Үүнээс 2 сорьцонд A(H3N2) дэд хэвшинжийн вирүс илэрсэн, харин 6 сорьцонд нь хэвшинж тодорхойдох шинжилгээ хийгдэж байна. 

30 сорьцыг түүвэрлэн сонгож  томуугийн А ба В вирүс, цар тахалын  A(H1N1) вирүс, иж томуу 1, 2, 3, 4 вирүс, риновирүс, коронавирүс (NL63, OC43, 229E, HKU1), респиратор- синцитиаль вирүс, хүний метапневмовирүс, аденовирүс, бокавирүс, энтеровирүс, парэховирүс болон Mycoplasma pneumonia зэрэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн өвөрмөц геном (ДНК/РНК) илрүүлэх  мультиплекс бх- ПГУ-ын  шинжилгээ хийгдэж байна.
 
2012 оны  45 дугаар 7 хоногт Орхон аймгийн БОЭТ-ийн вирүс судлалын салбар лабораторит Булган аймаг  болон  Орхон аймгийн  томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 14  сорьц хүлээн бүх сорьцонд томуугийн А,В хэвшинж, A(H1N1)pdm, A(H3N2) дэд хэвшинжийн вирүсийн геном илрүүлэх  бх-ПГУ-ын шинжилгээ хийхэд томуугийн  вирүс илрээгүй байна. 






Гадаад мэдээ:
2012.11.14
2011 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Хятад улсын Эрүүл мэндийн яамнаас ТТӨ-ний дэгдэлтийн үед авах арга хэмжээний гарын авлага гаргасан тухай мэдээллээ. Үүнд  долоо хоногт сургууль, цэцэрлэг болон нэг хамт олны дундаас ТТӨ-ний 10 буюу түүнээс дээш тохиолдол гарвал харьяа халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн байгууллагадаа факс эсвэл утсаар мэдээлэхийг хүсжээ.
 Мөн халуурах (биеийн температур 38°С градусаас дээш болох), чичрэх, жихүүдэс хүрэх, ханиалгах, цээжээр хөндүүрлэх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аван эмчийн заавраар гэртээ эсвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, шаардлагагүй тохиолдолдд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байхыг анхааруулжээ.

2012.11.14
Беларус улсын улирлын томуугийн дэгдэлтийн оргил үе нь 1 дүгээр сараас 2 дугаар сар байдаг ба одоогийн байдлаар амьсгалын замын вирүсийн цочмог халдварт өвчин болон уушгины хатгалгаа ихсэх хандлагтай байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Тус улс нь 9 дүгээр сараас эхлэн улирлын томуугийн вакцин хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 3 сая 36 мянган хүн буюу нийт хүн амын 31,7% нь вакцинд хамрагдаад байгаа юм байна. Иймээс Веларус улсын Эрүүл мэндийн яамнаас ард иргэдээ вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа юм байна.


2012.11.15
Энэтхэг улсын Coimbatore хотод өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр томуугийн H1N1 вирүсээр 2 тохиолдол өвчилсөн ба нас барсан байна. 2012 он гарсаар нас баралтын 8 тохиолдол бүртгэгдээд байна. Эхний тохиолдол нь 40 настай эмэгтэй ба  Udumalpet хотоос Coimbatore хотын Анагаах ухааны сургуулийн эмнэлэгийн халдвартын тасагт ирэн нас барсан бөгөөд H1N1 вирүсээр өвдсөн нь лабораториор баталгаажсан байна. Хоёр дахь тохиолдол нь 28 настай эмэгтэй ба Pudukottai дүүргийн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

Зөвлөмж:

  1. Томуугийн А (H3N2) вирүс нь орон, нутгийг хамарсан дэгдэлтийн шалтгаан болж, үгдрэл хүндрэлтэй явагдах, эмнэлэгт хэвтэлт, эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг тул Аймаг, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлүүд, нэгдсэн болон өрхийн эмнэлгүүдэд: 
  2.    Аймаг, нийслэлийн ЭМГ, ЭХЭМҮТ, БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн дарга захирал нарт хүргүүлсэн Эрүүл Мэндийн Сайдын 2012 оны 1а/3634 тоот албан даалгаварт өгөгдсөн эмнэлгийн тусламж үйлчилгээний зөвлөмж, удирдамжийг мөрдөж ажиллах;
  3.   Томуугийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг идэвхжүүлэх;
  4.    Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг сурталчлан, дархлаажуулалтын хувийг нэмэгдүүлэх, явцын тайланг долоо хоног тутам томуугийн мэдээ авдаг насны ангиллаар гаргаж ирүүлэх;
  5.     Тандалтын нэгжүүд үйл ажиллагааныхаа дагуу сорьцын материалыг бэлэн байлгах, сорьц тээвэрлэж, хүргүүлэх;
  6. 5.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай нөөцийг бэлэн байлгаж, байнга сэлбэх;
  7.    Орны нягтрал ихсэхтэй холбогдуулан орны хөдөлгөөний зохицуулалт, халдвар, хамгааллын дэглэмийг сахиж ажиллах;
  8.    Гэрийн үзлэг, эргэлтийг нэмэгдүүлэх, эмнэлэг үзүүлэхээр бөөгнөрөл үүсэх, хэвтэлтийн тоо хэтрэлтээс сэргийлэх;
  9.     ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулах;
  10.     Голомтолсон өвчлөл бүртгэгдэх, дэгдэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом нэмэгдсэн тохиолдолд ХӨСҮТ, ТҮТ, Вирүс судлалын лабораторид мэдээлэх; 
  11.  Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд өвчтөнд хөтлөх судалгааны хуудсыг бөглөх, хурдавчилсан оношлуурыг зааврын дагуу хэрэглэх;
  12.  Улаанбаатар хотын сургуууль, цэцэрлэгт хийгдэж буй ирцийн тандалтын тогтмол үйл ажиллагааг хангаж ажиллахыг тус тус зөвлөмж болгож байна.

                                                                                               
Тархвар судлалын тандалт:

ТҮН-ийн тархвар судлагч:                                                                        Ч. Уртнасан
                                                                                                              Д.Оюунгэрэл
Вирүс судлалын тандалт:
Вирүс судлалын лабораторийн эрхлэгч:                                     Б. Дармаа

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment