МОГОД, ГУРВАНБУЛАГ, БАЯННУУР СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮН


Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамж, 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Могод, Гурванбулаг, Баяннуур сумдын Эрүүл мэндийн төвийн 2010, 2011 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.



Шалгалтаар дараахи зөрчлүүд илэрлээ. Үүнд:

Могод сумын Эрүүл мэндийн төвд:
  • ·      Эд хариуцагч агуулахын бүртгэлийг өдөр тутам хөтөлсөн ч батлагдсан маягтыг бүрэн гүйцэт хөтлөөгүй, бэлэн мөнгөний гүйлгээний тайланг шаардлага хангахгүй хөтөлсөн, шаардах хуудсаар хүнс, материалыг зарлагадахдаа зөвшөөрсөн тоо хэмжээг тавьдаггүй, албан томилолтын олголтын бүртгэл байхгүй, эд хөрөнгийн ашиглалтын болон тооллогын бүртгэлийг батлагдсан маягтаар хөтлөөгүй.
  • ·      Нягтлан бодогчид улирал тутмын ажил дүгнэсэн үзүүлэлт, эрх захирагчийн шийдвэргүйгээр сар бүр үндсэн цалингийн 25 хувиар бодож, 2010 онд 845.7 мянган төгрөг, 2011 онд 897.9 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл цалин,  мөн жирэмсэн, амаржсаны тэтгэмжтэй давхардуулан 2010 оны 11, 12 сар, 2011 оны 1, 2 сарын цалинг, арга зүйчид хөдөөгийн нэмэгдэл цалинг тус тус олгосон.
  • ·      Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2010 оны 123 дугаар тушаалаар олгогдох нэмэгдэл цалинг үндсэн цалин дээр нэмж, сахилгын арга хэмжээ авч цалинг бууруулахдаа үндсэн цалингаас бууруулалгүй, нэмэгдэл цалингаас тооцон цалин илүү олгосон.
  • ·      Ээлжийн сувилагч, үйлчлэгч, галч нарт шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг хамтын гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаж өгөлгүйгээр гараагаар тооцож олгосон.
  • ·      Хэвтэн эмчлүүлсэн 1 хүүхдэд  олгох хоолны нормыг насанд хүрэгчдийн хоолны нормативаар олгож зарцуулсан.    
  • ·      Улирлын чанартай ажиллагсдын ажиллаагүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй.
  •               Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 5 заалттай 4 актаар 1860.2 мянган төгрөгийн төлбөр тогтоож,
    холбогдох
    5 албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөв.

Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төв:
  • ·      Анхан шатны баримтуудыг шаардлага хангахгүй хөтөлсөн. Тухайлбал: Агуулахын болон эмчлүүлэгчдийн өдөр тутмын тооцооны бүртгэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн маягтуудыг батлагдсаны дагуу бүрэн гүйцэт хөтлөөгүй, 2010 оны цагийн бүртгэл архивлагдаагүй, 2011 оны цагийн бүртгэлийг автоматаар бүртгэсэн, эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлд тооллогын комиссын гишүүдийн гарын үсэг үгүй, сарын шуурхай мэдээг засвартай үйлдсэн, алсын дуудлагаар явсан бүртгэлийг 2010 оны 1-4 сард бүртгээгүй, төвийн болон алсын дуудлагаар явсан илүү цагийн бүртгэлийг бүртгэж байгаа ч ирсэн, явсан цаг минут, сар, өдрийн тоо дүнг засварласан, гарын үсгийн бүрдэл дутуу, түргэн тусламжийн дуудлагын хуудсанд цаг минут, сар өдөр, дуудлаганд явсан эмчийн нэр үгүй, эмийн захиалгад эмийн нэг бүрийн үнэ болон бүгд үнийг тавьдаггүй.  
  • ·      Нягтлан бодогчид улирал тутмын ажил дүгнэсэн үзүүлэлт, эрх захирагчийн шийдвэргүйгээр сар бүр үндсэн цалингаас 20 хувиар бодож, 2010 онд 665.3 мянган төгрөг, 2011 онд 778.5 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл цалин олгосон.
  • ·      Дуудлагаар болон ажлын бус цагаар ажилласан эмч, эмнэлгийн ажиллагсдад илүү цагийн хөлс олгоогүй, хэвтэн эмчлүүлсэн 1 хүүхдэд олгох хоолны нормыг насанд хүрэгчдийн хоолны нормативаар тооцож олгосон, сахилгын арга хэмжээг цалингаас буруу тооцсон, малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосон.
  •               Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 5 заалттай 4 актаар 1931.6 мянган төгрөгийн төлбөр тогтоож, холбогдох 4 албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөв.

Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд:
  • Санхүүгийн баримтын эмх цэгц муу, эд хариуцагч агуулахын бүртгэлийг өдөр тутам хөтлөхдөө бүрэн гүйцэт хөтлөөгүй, үлдэгдлийг хянуулж баталгаажуулаагүй, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, албан томилолтын олголтын бүртгэл хөтлөөгүй, шатахуун олгох зөвшөөрлийн хуудсыг санхүүгийн баримтанд хавсаргаагүй, жолоочийн тооцооны хуудсанд зарцуулсан шатахууны хэмжээг тавиагүй, маягтын дагуу хөтлөөгүй, цалин олгох хүснэгтэд ажиллагсдын гарын үсэг дутуу зурагдсан, хүнс, нүүрс, материалын тайлан, хүнсний зарлагын түүвэр, сарын шуурхай мэдээ, илүү цагийн бүртгэл, дуудлагын журнал зэргийн тоо засвартай, цэвэр нямбай хөтлөөгүй, хэвтэн эмчлүүлэгчдийн өдөр тутмын хөдөлгөөний бүртгэлээрх хүний тоо хоолны өдөрлөгөөрх хүний тоо хоорондоо зөрүүтэй, цагийн бүртгэлийг автоматаар бүртгэсэн, уралдаан тэмцээн зохион байгуулж шагнал олгохдоо тавин олголт үйлдээгүй. 
  • Хэвтэн эмчлүүлсэн 1 хүүхдэд  олгох хоолны нормыг насанд хүрэгчдийн хоолны нормативаар олгосон.
  • 2010 оны жилийн эцэст Булган эм хангамж ХХК-тай нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 805557 төгрөгийн эмийн өртэй байсныг тайлан балансад тусгаагүй ба 2011 оны 01 сарын 25-нд уг компанид өрийг төлж барагдуулсан.
  • Албан томилолтын зам хоног, ээлжийн амралтын хоногийг буруу тооцож, ээлжийн амралтын олговор, албан томилолтын зардал дутуу олгосон, үндсэн баримтгүйгээр төсвийн хөрөнгийг зарцуулсан.
  • Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 3 заалттай 2 актаар 381.6 мянган төгрөгийн төлбөр тогтоож,  холбогдох 3 албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөв.

              Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтын дүнг мэдээллээ.  




МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН
УЛСЫН БАЙЦААГЧ                                  Ж.ОЮУН


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment