Аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбараас оруулах төсөлд санал авч байна

Нийгмийн эрүүл мэнд давамгайлсан  эмнэлгийн тусламж үйлчилгээг   чанартай,  хүртээмжтэй хүргэх  замаар  иргэд эрүүл мэндээ хамгаалах таатай орчинг бүрдүүлж,  төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэн  хүн амын эрүүл мэндийг сайжруулж, иргэдийн бие бялдарыг хөгжүүлэн, чийрэгжүүлэх,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж ,   хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 

 1.     Аймагт Нийгмийн Эрүүл мэндийн төвийг байгуулж, нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг түлхүү хөгжүүлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг иргэдийн бүрэн хамруулна.
2.    “Цахим- эрүүл мэнд”, “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй”, “Эрүүл мэндийн боловсрол” , “Хүн амын амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах”, “Тэгш дүүрэн”  аймгийн  хөтөлбөр, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого /2013-2016 он/, “Эрүүл мэндийг хөгжүүлэх стратеги    төлөвлөгөө”-г   хэрэгжүүлнэ.
3.    Нэгдсэн эмнэлгийг Телемедицины Үндэсний сүлжээнд холбож, зүрхний ЭХО, компьютер,  ЭЭГ /тархины цахилгаан бичглэгийн аппарат/ , суурин болон зөөврийн флюрографийн аппарат, иж бүрэн тоноглогдсон явуулын үйлчилгээний автомашинаар хангаж, ЭМГ, зарим  Эрүүл мэндийн төвийг   хөдөлгөөнт болон явуулын сургалт сурталчилгааны тоног төхөөрөмжөөр хангана.
4.    Эх, нялхасын эндэгдэл,  сүрьеэ, бруцеллёз,  халдварт шар, БЗДХӨ-ийг тууштай бууруулж,  эрт илрүүлгийн үзлэгийг эрчимтэй зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг шат дараатай хийж, сэтгэцийн эмгэг-архидан согтуурахтай тэмцэх кабинетыг шинээр байгуулан үйлчилгээг нь дэмжих,  эмийн аюулгүй байдлыг хангаж, иргэдэд  чанарын өндөр шаардлага хангасан эмээр үйлчилж, “Эмийн эргэлтийн сан”-гуудын үйлчилгээг жигд хүртээмжтэй болгож, Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулна. 
5.    Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн, эрүүл орчны талаар орон нутагт баримтлах бодлогыг нийгмийн эрүүл мэндийн үндсэн чиглэл болгож, эрүүл  мэндийг дэмжигч сум, баг, сургууль, цэцэрлэг,  өрх-гэр бүл, иргэн болох хөдөлгөөн, архи-тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах аян өрнүүлж дүгнэнэ.
6.    Эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг хөгжүүлж, жил бүр 3-аас  доошгүй их эмч, сувилагчдыг өндөр хөгжилтэй оронд мэргэшүүлж, дадлагажуулна.
7.    ЭМГ-ын контор,  Нэгдсэн эмнэлэгт Халдварт, сүрьеэгийн 30 ортой  эмнэлэг,   Дашинчилэн, Орхон,  Могод сумын Эрүүл мэндийн төв, Тэшигийн Хужирт баг, Сэлэнгэ сумын 2 дугаар багт бага эмчийн салбар,  Рашаант , Хутаг-өндөр суманд моргийн барилгыг  шинээр барина.   
8.    Эрүүл мэндийн байгууллагуудын стандартын түвшинг хангалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын барилгад их засвар хийх, түргэн тусламжийн машины паркийг  шинэчлэх, оношлогоо-эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг   үе шаттайгаар хийнэ.
9.    Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой уялдуулан  оношлогоо, эмчилгээ, сувилгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэн, рашаан сувиллын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана.
10. Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдаж 3 жил дотор нэг удаа эмнэлгийн тусламж аваагүй иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хамруулна.
11. Иргэдийг Эрүүл мэндийн хуулийн дагуу  эмнэлэг, эмчээ өөрөө сонгон  үйлчлүүлэх боломжийг нээж өгөх.
12. Аймгийн Нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний төвтэй болгох асуудлыг шийдвэрлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанарыг  сайжруулах

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment