Булган аймгийн Эрүүл мэндийн газар “Авилгаас ангид сайн засаглалын шилдэг туршлага нэвтрүүлэх байгууллага”-аар шалгарлаа


Манай байгууллага нь  харъяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийх үнэлгээг ил тод хэлэлцүүлж хэвшсэн, ёс зүйн салбар хорооны гишүүдийг сонгохдоо нээлттэй санал асуулга явуулан сонгон шалгаруулсан, төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийхнээр гүйцэтгүүлсэн, худалдан авах ажиллагааны мэдээллийг нээлттэй хүргэх боломжийг бүрдүүлсэн зэрэг ажлуудаар “Авилгаас ангид сайн засаглалын шилдэг туршлага нэвтрүүлэх байгууллага”-аар шалгарлаа.
 Бидний ажлыг үнэлж төрийн үйлчилгээг авлигаас ангид, хүнд сурталгүй хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсан байгууллагаар шалгаруулсанд манай байгууллагын хамт олон омогшин, урам зоригтойгоор шинэ ондоо  улам ихийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
 БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment