Бүгд
Найрамдах Нэгдсэн Танзани Улсын нийслэл Дар эс Салаам хотноо 2012 оны
12 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд болсон Вакцин, Дархлаажуулалтын Глобаль
Альяанс /ВДГА/ байгууллагын түншүүдийн форумд Эрүүл мэндийн сайд
Н.Удвал, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар оролцоод ирлээ. Тус хуралд
дэлхийн 140 гаруй орны 680 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
Форумын үеэр зохион
байгуулагдсан дархлаажуулалтын үйл ажиллагааг 2011 онд амжилттай зохион
байгуулж үр дүн гаргасан орнуудыг шагнах ёслолын арга хэмжээ болж
Монгол улс дархлаажуулалтын хамтарсан санхүүжилт, тогтвортой байдлыг
хангасан орны шагналыг хүлээн авав.
Эрүүл
мэндийн сайд Н.Удвал Монгол улс тавт вакиныг дархлаажуулалтад
нэвтрүүлсэн сургамж, цаашдын зорилт сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж
“Дархлаажуулалтын үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхсон асуултад хариулсан ба ВДГА-ын бүх хуралдаанд оролцжээ.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт тус улсын Их хурлын гишүүдийн салбар
хуралдаанд оролцсон ба уг хуралдаанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг
их хурлын түвшинд хэрхэн дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх
чиглэлээр ярилцаж харилцан туршлага солилцсон байна.
Түүнчлэн тэрбээр тогтвортой санхүүжилт, тогтвортой байдлын талаарх салбар хуралдаанд оролцон эрүүл мэндийн санхүүжилт, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийн санал бодлоо солилцов.
No comments:
Post a Comment