...... САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ .......

Анхдагч, алдартны өлгий Булган хангай нутгийн зон олондоо болон зорилго нэгтэй, сэтгэл нэгтэй Эрүүл мэндийн салбарын нийт хамт олондоо XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан  могой жилийн мэндийг айлтган,  айл бүхний хойморт нь аз жаргал гэрэлтэж, эрүүл энх, өвчин зовлонгүй байхын өлзий билгийг дээдлэн мэндчилж байна.

 
Өнгөрч буй луу жил Эрүүл мэндийн салбарын хувьд өндөр бүтээлийн жил боллоо.
  • Улсын хэмжээнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар”-ын жил болгон зарласантай холбогдуулан жилийн ажлыг  орон нутагтаа амжилттай зохион байгууллаа.
  • Булган аймгийн Эрүүл мэндийн газар Улсын хэмжээнд “Авлигын эсрэг, сайн засаглалыг бэхжүүлж буй байгууллага”-аар шалгарж, хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.
  • Аймгийн Онцгой байдлын газар “Улсын эрүүл мэндийг дэмжигч байгууллага” –аар шалгарч, орон нутагт Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо жилээс жилд өсч байна.               
  • Сумдын удирдлагууд болон Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн дарга, эрхлэгч нарыг оролцуулан тухайн орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад нэвтэрсэн тэргүүн туршлагыг танилцуулах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” үзүүлэх сургуулийг хойд бүсийн 8 сумыг оролцуулан Сэлэнгэ суманд, “Эмнэлгийн тусламжийн чанар” үзүүлэх сургуулийг Урд бүсийн 8 сумыг хамруулан Рашаант суманд амжилттай зохион байгууллаа. 
  • Халдварт өвчний гаралт 213 тохиолдоор буурлаа. Дархлаажуулалтын хамралт 99,9% болж, аймаг сум, багийн түвшинд 98,0-%-аас дээш хамралттай болсон. Жирэмсэн ээж, аадуудын сургалтыг үр дүнтэй зохион байгуулснаар хүүхдийн нас баралт /1-5 нас/ тогтвортой буурч байна.
Бид бүхэн угтан золгож буй Могой жилдээ ололт амжилтаа үргэлжлүүлэн буухиалуулж, нутгийн зон олондоо Эрүүл мэндийн боловсролыг хүртээмжтэй хүргэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллах болно.  

Та бүхний үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир лугаа эрүүл чийрэг торниж, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээл бүсэн гоёлоо өмсөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Эрүүл энх саруул сайхан

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment