ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

-->
Аймгийн Засаг даргын дэргэдэх “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.12, “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.4, 15 дугаар зүйл, 40,41 дүгээр зүйл, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
--> 
Комисс нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шинжээчийг татан оролцуулах үүрэгтэй.
-->Шинжээчээр эрүүл мэндийн салбарын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд ажиллаж болно.    

Шинжээчийг эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулж, томилон ажиллуулах бөгөөд томилогдсон шинжээч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
-->1.Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичигтэй танилцах    
2.    Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, шинээр олгох, зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулахад ажлын байр, бүтэц, үйл ажиллагаа нь холбогдох стандарт, эмнэл зүйн удирдамж, үйлдвэрлэлийн технологийн горимын шаардлага хангаж буй эсэхэд газар дээр нь хяналт, үнэлгээ хийж, холбогдох дүгнэлтийг тухай бүр гаргах 
3.    Ажлын байранд тавигдах стандартын шаардлага, шалгуурыг хангахтай холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, зураг авалт хийж баримтжуулах 
4.    Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд явцын хяналт хийхэд оролцох 
5.    Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын талаар холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, олон улсын туршлага, мэдээлэлтэй танилцаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлдэг байх
-->Шинжээчээр ажиллах төрийн албан хаагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
1.    Анагаах ухаан, эм зүй, уламжлалт анагаах ухаан, эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд, нүүр амны их эмчийн чиглэлээр бакалавраас дээш боловсролтой
2.    Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой байж болно
3.    Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн, байгууллагын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр ажлын дадлага, туршлагатай
4.    Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай
5.    Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын талаар хууль эрх зүйн мэдлэгтэй байх
6.    Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
7.    Ашиг сонирхлын зөрчилгүй

-->Шинжээчээр ажиллах хүсэлтэй төрийн албан хаагч, төрийн бус байгууллагын
төлөөлөл, иргэд нь  шаардлага хангасан материалуудыг бүрдүүлэн аймгийн
Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэст 2013 оны 03 сарын 15-ны дотор ирүүлнэ үү. 

 Жич: Сонгон шалгаруулалтанд тэнцсэн шинжээчтэй 2 жилээр гэрээ байгуулж, гэрээний үр дүнг харгалзан зохих урамшуулыг тухай бүр олгож ажиллана.


Лавлах утас:  - 88893011       - 7034-3486





ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС


 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment