Эрүүл мэндийн салбар хөдөлгөөнд орж байгаа нь сайжрахын дохио

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 02 дугаар сарын 03-ны өдөр “ТВ5” телевизийн “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт оролцож яамнаас авч буй арга хэмжээ, ажлын хэрэгжилт, бодлогын талаар ярилцлаа.


-Та саяхан Женев хотод болсон ДЭМБ-ын уулзалтад оролцоод ирсэн. Мөн ДЭМБ-ын тэргүүнтэй уулзаж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлыг танилцуулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-ДЭМБ-ын гишүүн орноор НҮБ-ын гишүүн 194 улс байдаг. Тус байгууллагын Удирдах зөвлөл буюу Гүйцэтгэх зөвлөлийн 34 гишүүн орны хурал сая Щвейцарын Женев хотноо 10 хоног үргэлжиллээ. Манай бүсээс Хятад, Австрали, Малайз, Монгол улс энэ зөвлөлд ордог. ДЭМБ-ын тус хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт тус байгууллагын өөрчлөлт, шинэчлэлийг хэрхэн хийх, хоёрдугаарт, мянганы хөгжлийн зорилтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан дэлхий нийтэд ямар асуудлыг зорилго болгож тавих вэ, гуравдугаарт халдварт бус өвчний тандалт судалгааг хэрхэн хийх, гишүүн орны ногдол зардал төсөл хөтөлбөрийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн ДЭМБ-ын ерөнхийлөгч Маргарит Чантай уулзаж Монгол Улсад айлчлахыг урьсан. Тэрээр ирэх наймдугаар сард манай улсад ирэхээ илэрхийлсэн. Уулзсан завшааныг ашиглан Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, ялангуяа эрүүл мэндийн салбарт хийж буй суурь шинэчлэлийн асуудлыг танилцуулж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж ДЭМБ-аас дэмжлэг хэрэгтэй байгаа тухай хүсэлт тавьсан. Хүсэлтийг минь хүлээн авч эрүүл мэндийн салбарын менежментийн чадавхийг бүх шатанд бэхжүүлэх, эрүүл мэндийн эрсдлийн шуурхай удирдлагыг зохион байгуулах, хүсэлт тавьсныг шийдэж өгөхөө илэрхийлсэн. 1978 онд гарсан Алма-Атагийн тунхаглалаар эрүүл мэндийн анхан шатны тусламж гэж гарч, дархлаажуулалт, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүй, хоол тэжээл, нэн чухал шаардлагатай эм, халдварт өвчнүүдийн асуудал анх удаа яригдаж, олон үр дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжиж ихээхэн ахиц гарсан. Дараагийн өөрчлөлтөд төлбөрийг нь шийдэж байгаад анхан шатны тусламжид бүх хүнийг хамруулъя гэж бай-гаа. Анхан шатны долоон тусламж дээр нэмээд зоонозын өвчлөл буюу байгалийн голомтот халд-варт өвчнийг оруулна.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар эрүүл мэндийн салбарт нэлээд анхаарал хандуулж ажил-лалаа. Та энэ салбарт шинэ хүн биш. Өмнө нь байх үеэс хойш одоо шинэчлэл, өөрчлөлт хэр гарсан байна. Салбарт тулгарч буй асуудлууд нэлээд байна. Энэ бүхнийг шийдэх төлөвлөгөө гарсан уу?

-Тийм ээ. Шударга ёсыг тогтоох гэсэн тэмцэл нь эрүүл мэндийн салбарт өөр харагдсан. Мэргэжлийн удирдлага алдагдах зэрэг олон асуудал үүссэн байна. Би өөрөө мэргэжлийн хүний хувьд салба-рынхаа суурийг шинэчлэхгүйгээр хичнээн юм хийсэн ч үр дүнгүй болж байгааг харсан. Тиймээс дөнгөж ирээд эрүүл мэндийн салбарыг шинэчлэх суурь шинэчлэлийн бодлогоо гаргасан. Үүний цөм нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал юм. Түүнийг сайжруулахын тулд хүлээгдэл, чирэгдлийг сааруулах зорилгоор иргэдийг сонсох ажлыг зохион байгуулж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын дэргэдэх “Иргэний хяналтын зөвлөл” сарын турш эмнэлэг бүрт ажиллаж, иргэдийн саналыг цуглуулж шинэчлэлийн зургаан гол зорилтыг гаргасан.

-Хувь хүн эрүүл мэнд гэх үнэт баялгаа хэрхэн хамгаалах ёстой юм бэ. Боломжтой нь гадагшаа явж хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ нь анхан шатны тусламж үзүүлж буй эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангалт муу хүртээмжгүйгээс болж байна. Эрүүл мэндийн салбарт төр хэр их мөнгө төсөвлөж байна вэ. Өмнө нь мөнгөгүй гэдэг байсан. Одоо тэр зовлон бага байх шиг байна?

-Эрүүл мэндийн салбарын нэг хүнд ногдож байгаа зардлаар нь улсуудыг ангилж үздэг. Манай улсын хувьд нэг хүнд 120 доллар ногддог. Энэ нь боломжийн үзүүлэлт юм. ДЭМБ-ын хэлэлцсэнээр 40-60 ам.доллар байвал санхүүгийн эрсдэлгүйгээр суурь тусламжийг бүрэн үзүүлж чадна гэж үздэг. Энэ нь манай оронд 17 ам.доллар байна. Эрүүл мэндийн өвчлөлийн хүчин зүйлийг авч үзэхэд 15 хувь нь эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн ажилчдаас, 55 хувь нь хувь хүний зан үйл, амьдрах ур чадвар, үлдсэн хувь нь бусад салбараас хамаарч байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс суурь ши-нэчлэлээр энэхүү асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. 2008 онд 45 мянган хүүхэд төрж байсан бол одоо 80 мянган хүүхэд төрж байна. Гэтэл төрөхийн ор, эмчийн тоо нь яг хэвээрээ байна. Энэ асууд-лыг бид ор болон орон тоогоо нэмэх, үзүүлж буй тусламж, үйлчилгээний өртөг, зардал, норм, нор-мативыг тогтоох зэргээр шийдвэрлэнэ. Чанартай, аюулгүй, эрсдэлгүй, үр дүнтэй сайн тусламж үзүүлье, иргэн та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд юу хийх вэ. Бид тусалъя гэдэг санал асуулга бүхий нээлттэй хэлэлцүүлгийг орон даяар явуулах гэж байна. Энэ бол шинэчлэлийн хоёр дахь давалгаа. Бид саяхан ГССҮТ-д Сайдын зөвлөлийн хурлаа нээлттэй хийсэн. ГССҮТ-ийн эрүүл ахуйн дэглэм, норм норматив нь алдагдаж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, гамшгийн байдалтай болсон. Өдөрт зуу зуугаараа хальтирч унаж бэртэж байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байна. Мөн утаа их байна. Улаанбаатар хотын хүн бүр утааны харшил, уушгины тоосжилттой болж байна. Энэ мэтчилэн бусад салбарууд хамтран анхаарах хэрэгтэй асуудлууд байна. Тиймээс үүнийг эрчимтэй шинэчлэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газрын энэ дөрвөн жилийн хугацаанд суурь шинэчлэл, эрчимтэй шинэчлэл, зэрэг иж бүрэн шинэчлэлээр Монгол хүн найдвартай гарт эмчилгээгээ хийлгэдэг болно. Энэ ажилд хэвлэл мэдээллийн бай-гууллагууд маш их үүргийг гүйцэтгэн оролцож байгаа. Ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн бай-гууллагуудаар гарч байгаа асуудлууд бол тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бодлогын төвшинд авч үзсэнээр гарч ирж байгаа. Гарч ирэх тусмаа сайн. Үүнийг бүртгэж, мэдээллэж ярьснаар сайжирна. Эрүүл мэндийн хуульд алдаа дутагдал гаргавал эрүүгийн хариуцлага тооцно гэсэн байдаг учраас алдааг нуун дарагдуулдаг байсан байгаа юм. Нуугаад байвал улам л даамжирна. Эрүүл мэндийн салбар бол хөдөлгөөнд орж байна. Тиймээс бид үүнийг сайжрахын дохио гэж ойлгох хэрэгтэй.

-Манайхны эмчид итгэх итгэл алдарчихсан байна. Яагаад гэхээр урд хөршийн эмч нар монгол эмч нар буруу онош тавьдаг гэж байна. Энэ байдал иргэдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг. Эм-чийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжтэй зөв харьцаж, зөв оношлодог болоход анхаарах, чадавхижуулахад ямар ажлыг хийх ёстой юм бол?

-Эмчтэй холбоотой асуудлаас болж гадагшаа явж байна гэдгийг би хоёр өнцгөөс хардаг. Нэгдүгээрт, бид даяарчлалын эрин үед амьдарч байгаа учраас хаана илүү сайн дэвшилтэт технологи, чанартай тусламж байгааг хаанаас ч олж хараад сонголтоо хийдэг. Хүн сонголтоо хийх боломж бүрдчихсэн. Манай улс жилд давхардсан тоогоор 17 сая хүнийг амбулаториор үзэж байна. 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтдэгээс 1-2 хувь нь ямар нэгэн гомдол санал гаргадаг. Эмнэлгийн ажилчдын алдаа дутагдал ур чадвар, ажилдаа хайнга хандах зэрэг нь өөр өөр шалтгаантай. Тиймээс хүний нөөцийг бодлогын хүрээнд дахин сургах, чадваржуулах, ялангуяа гаднаас хүн урьж сургалт явуулах, багаар нь гадагшаа явж суралцуулахад анхаарна. Эмнэлгийн ажилчдыг ажиллах хүчин гэж хардгаас биш хүн гэдэг талаас нь хардаггүй. Тиймээс өвчин зовлонгийн хамгийн хүндийг үүрч яваа эмч нарын ца-линг нэмэгдүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлэх үүднээс сургалт зохион байгуулна. Мөн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж ажиллана.

-Иргэд шатлал ялгахгүй үзүүлдэгээс ачаалал үүсч байна гэж байсан. Орон нутгаас ирж буй иргэд нэлээд байдаг. Энэ талд ямар арга хэмжээ авах вэ?

-Эмнэлгийг ерөнхийд нь гурван шатлалд хувааж байгаа. Сая Ерөнхий сайд эмнэлгүүдээр явсан. Тэгэхэд хоёр дахь шатлалын тусламж, үйлчилгээ авах ёстой хүмүүс гурав дахь шатлал руу очиж байна гэж яригдсан. Гэвч энэ нь өөрөө бодит шалтгаантай. Эрүүл мэндийн бодлогоос хаягдсан нэг хэсэг нь дүүргийн эмнэлгүүд. Дүүргийн эмнэлгүүд нийслэлийг цөөн хүн амтай байхад баригдсан тэр л хэвээрээ байгаа. Эрүүл мэндийн хуулиар долоон нарийн мэргэжлийн тасагтай болно. Монгол улс бол эмнэлгийн тусламжийн илүү хэрэглээтэй улсын тоонд ордог. Иргэд нь эмнэлэгт хэвтэх дуртай-гаас болж чухал шаардлагатай хүмүүсээ хэвтүүлж чадахгүйд хүрдэг. Тиймээс шаардлагагүй хэвтэлтийг бууруулахад анхаарна.

-Нэг хэсэг нь даатгалын тогтолцооны үр шимийг хүртээд байдаг, нөгөө хэсэг нь үздэггүй. Ялан-гуяа ажилтай хүмүүс дугаарлаж зогсох цаг завгүй учраас хувийн эмнэлэг, танил талаа барааддаг. Энэ тогтолцоог яаж шинэчлэх ёстой вэ. Эрүүл явсны урамшуулал яагаад байдаггүй юм бэ?

-Манай улсад эрүүл мэндийн даатгал 1993 оноос нэвтэрч эхэлсэн. Энэ даатгал нь эрүүл мэндийн санхүүжилтэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хүн амын 90 гаруй хувь нь даатгалд хамрагддаг. Тий-мээс бид даатгалын сангаа бүрдүүлж чадаж байна. Гэвч даатгалын менежментээ хийж чадахгүй байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын зардлын 21 хувийг даатгалаас авч байгаа. Цаашид 60 хувьд хүргэнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ чанартай болно. Эмч, ажилчдын цалин мөнгө ч нэмэгдэнэ. ЭМД-ыг бие даалгах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх гэж байна. Ингэснээр механизм нь өөрчлөгдөнө.

-Эрүүл мэндийн салбарт хос морьтон гэдэг нэр томьёо гарах болсон. Өглөө нь улсын эмнэлэгт өдөр нь өөрийнхөө эмнэлэгт ажиллаад өвчтнөө өөрийн эмнэлэгтээ үнэтэй эмчилдэг асуудал байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

-Манай улсын эрүүл мэндийн салбар гараад байгаа ба нэг гол асуудал нь энэ. Улсын хувийн гэсэн зааг ангилал байдгүйгээс эмч нарын нэр хүнд унаж байна. Тиймээс энэ асуулдыг бүрэн зогсооно. Хоёр газар ажилладаг ажил цалгардуулдаг явдал байхгүй болно.

Эх сурвалж: www.moh.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment