Ажлын байранд Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгууллага, хамт олныг шалгаруулах уралдааны удирдамж

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд “Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих/АБЭМД/ үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгууллага, хамт олон” шалгаруулах уралдаан зарлаж байна.

Манай улсад хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажлын байран дахь аюул, эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалахынтөлөө чармайн ажиллаж ирсэн туршлагатай.


Энэхүү уламжлалт хөдөлмөр хамгаалал нь эрүүл мэндийг хамгаалахтухай асуудал байдаг бол ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ сайжруулах, өвчлөхөөс сэргийлэхилүү өргөн хүрээтэй хөтөлбөр юм.

Монгол улсын ажиллах хүчний эрүүл мэндийг сайжруулан илүү бүтээлч байлгах зорилготой АБЭМД хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэхийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг ажил олгогчид, ажиллагсад, олон нийтэд таниулах, уламжлалт арга барилд тулгуурласан, шинэ арга барил болгон нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа билээ.

Энэхүү уралдааныг нь АБЭМД хөтөлбөр, түүний төлөө үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрсэн шилдэг туршлагыг илрүүлэх, бусдад таниулах зорилгоор зохион байгуулж байна.

Уралдааны зорилго: Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг байгууллага, хамт олон шалгаруулах

Хамрах хүрээ: Улаанбаатар хот, 21 аймаг

Хүлээгдэж буй үр дүн: Эрүүл мэндийг дэмжсэн аюулгүй орчин бүрдүүлсэн албан байгууллага, аж ахуйн нэгж байгуулагын тоо нэмэгдэж, тэнд ажиллаж буй ажиллагсдын халдварт бус өвчинд өртөх эрсдэл буурч, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, хандлага нэмэгдэж, эрүүл зан үйл төлөвшин, тэдгээрээс шалтгаалсан өвчлөл нас баралт буурсан байна. Мөн ажиллагсдын эрүүл мэндийн байдал сайжирна, сэтгэл ханамж нэмэгдэнэ, хөдөлмөрийн бүтээмж сайжирна.

Уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд:
  • АБЭМД хөтөлбөрийг удирдлага нь дэмжсэн байх
  • АБЭМД-ийн хариуцан ажилладаг буюу зөвлөл болон ажлын хэсэгтэй байх
  • Ажлын байрны нөхцөл болон ажиллагсдын эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйлүүдэд үнэлгээ судалгаа хийж ашигласан байх
  • Байгууллагын стратеги болон төлөвлөгөө, дотоод журам дүрэмдээ эрүүл мэндийг дэмжих асуудлыг тусгадаг байх
  • Эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар тусгай хөтөлбөр болон үйл ажиллагаа/100 % тамхигүй орчин, Архигүй хамт олон, Идэвхтэй хөдөлгөөн хийж хэвшүүлсэн хамт олон, Эрүүл зохистой хооллолтийг дэмждэг хамт олон гэх мэт/ хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх
  • Ажлын байранд ЭМД орчин бүрдүүлсэн байх/идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл халуун хоолоор үйлчлэх, эрүүл мэнийн сургалт сурталчилгаа явуулах, тамхигүй орчин, стресс тайлах зэрэг/
  • АБЭМД үйл ажиллагаанд ажиллагсад буюу хувь хүмүүсийн оролцоог ханган ажиллаж түүний үр дүнг тооцон дэмжсэн байх
  • Ажиллагсдад нийгмийн эрүүл мэндийн сэдвүүдээр сургалт сурталчилгааг тогтмол явуулдаг байх
Жич: Дээрх шалгуур үзүүлэлтийг бүгдийг нь хангасан байх албагүй. Өөрийн байгууллагад нэн шаардлагатай АБЭМД хөтөлбөрийг сонгон авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Уралдааны хугацаа:

Уралдаан зарлах хугацаа: 2013 оны 3-р сарын 1
Үйл ажиллагааны тайлан хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 5-р сарын 15
Уралдааныг дүгнэх хугацаа: 2013 оны 5-р сарын 15 - 2013 оны 5-р сарын 20
Уралдааны дүнг зарлах хугацаа: 2013 оны 5 сарын 24

Уралдааны материал хүлээн авах хугацаа, бүрдүүлэх материал:
  • Уралдаанд оролцох хүсэлтэй албан байгууллагууд нь Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй холбогдож (МСТН) 2013 оны 3 сарын 30-ны дотор байгууллагын удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий уралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгээр бүртгүүлсэн байх шаардлагатай.
Жич: Материалыг цахим шуудан, факсаар хүлээж авсан тохиолдолд хүлээж авсан талаар хариу мэдэгдэх болно.
  • ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, АБЭМД сүлжээнээсуралдаанд оролцох байгууллагуудад онол арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
  • Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн байгууллагууд АБЭМД чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа танилцуулгыг 2013 оны 4-р сарын 30-ны 18.00 цагаас өмнө МСТН-д хүлээлгэж өгсөн байна. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй болно.
Уралдааны шагналын сан:

1 –р байр – 3 Цом, өргөмжлөл, 1.500.000 төгрөг
2 –р байр – 2 Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
3 –р байр – 3 Өргөмжлөл500.000 төгрөг

Жич: Шалгарсан албан байгуулллагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орон даяар сурталчлах болно.

Хаяг: Улаанбаатар: Баянгол дүүрэг, 4 хороо, Нарны зам 401, “Траст мед” ХХК-ийн байр, 5-р давхар, 502 тоот (Төмөр замын вокзал, Хотын Гаалийн чанх ард, төмөр замын 2 давхар шар байрнуудын дунд, 5 давхар шар барилга)

Утас: 50157111, 50505078

Ш/х: 49/347, Улаанбаатар, 210349, Монгол Улс,

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment