Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр Эрүүл мэндийн яам, Азийн
хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн
архаг дутлыг бууруулах" JFPR9131-MOH төслийн хүрээнд эмч, эмнэлгийн
ажилтнуудад зориулсан "Бага насны хүүхдийн асаргаа, хоол тэжээл" видео
хичээл хос DVD хэлбэрээр гарлаа. 0-36 сартай хүүхдэд зориулсан энэхүү
хос DVD-ний "Хонгор үрсийн хоол" нэртэй эхний DVD-д баяжуулсан бантан,
тэжээллэг зутан, ногооны зутан зэрэг 12 төрлийн нэмэлт хоолны жор,
бэлтгэх аргыг харуулна.
Хичээлүүдийг Холбоос хэсэг дээр орж үзнэ үү
Эх сурвалж: www.moh.mn
No comments:
Post a Comment