Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн
хүрээнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны
кампанит ажлын төлөвлөгөөний дагуу 2013 оны 02 сарын 27-ноос эхлэн 2 сарын
хугацаанд “Архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” мэдээлэл сургалт сурталчилгааны 3 дахь кампанит ажлыг улс орон даяар зохион байгуулж эхлээд байна.
Зорилго: Архины
хэрэглээг хязгаарлах, мөн дам тамхидалтыг
бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах
Зорилтууд:
- Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхи, ялангуяа дам тамхидалтын хор уршгийн талаарх олон нийтийн мэдлэгийг дэшлүүлэх
- Архи, дам тамхидалттай холбоотой хэвшмэл ойлголтуудыг залруулахад нөлөөлөх
- Тамхины хяналтын тухай шинэчилсэн хуулийн талаар сурталчлах
15-64 насны нийт хүн ам
Орон нутагт удирдамж төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж, зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг 2013 оны 5-р сарын 1-ний дотор НЭМХ-т ирүүлнэ үү. Компанит ажлын удирдамжийг татаж авах бол ЭНД дарна уу.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment