АМЖИЛТ ХАМТЫН БҮТЭЭЛ БАЙДАГ

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн 2013 оны 04 сарын 03-ноос 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 2012 онд салбараа манлайлан ажилласан шилдгүүдээ тодрууллаа.  Булган аймгийн эрүүл мэндийн салбарын хувьд 2012 он ололт амжилтын жил байж, олон шагналын эзэн боллоо. 
 Эрүүл мэндийн сайдын 107 дугаар тушаал, эх нярайн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж, 2012 онд эхийн эндэгдэлгүй ажилласан 8 аймгийн тоонд Булган аймаг маань орж эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн ажилласан Хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.


 Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төрөөс баримтлах бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажилласнаар Булган аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарантуяа Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийг ажилтан”-аар шалгарлаа.

Мөн шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн суурь шинэчлэлийн олон талт хамтын ажлыг амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулахад: Тэргүүн байранд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, 2-р байранд Булган аймгийн Эрүүл мэндийн газар, 3-р байранд Ховд аймгийн Эрүүл мэндийн газар шалгарлаа.  Шагналыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар гардуулан өгч салбартаа манлайлсан дээрх газруудын удирдлагуудад ажлын амжилт хүссэн байна.

 Амжилт ямагт хамтын бүтээл байдаг. Эмч, эмнэлгийн ажилтан гэдэг эрхэм алдраараа бахархаж, эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн салбараа манлайлан ажиллаж буй салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлэн, 2013 онд энэхүү амжилтаа үргэлжлүүлэн буухиалуулж, өндөр үр бүтээлтэй ажиллахыг уриалж байна. 

 БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment