БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвд энэ 3 дугаар сарын 29-нд томуугийн
A(H7N9) вирүс ялгаснаа БНХАУ-ын холбогдох албад мэдээлжээ. 2013 оны 4-р сарын 5-ны байдлаар Томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь нас барсан байна. Өвчтөнд
халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаагаар хүндэрсэн байна. Эдгээр
тохиолдлуудад өвчлөгсөд өвчлөхөөсөө өмнө шувуутай харьцаж байсан өгүүлэмжтэй байна.
Хавьтлуудад ажиглалт
хийж байна. ( 88 + 167 +55= бүгд 310 )
Иймээс уг халдвараас
сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна. Үүнд:
- Өвчлөл бүртгэгдсэн газар нутагт онцын шаардлагагүй бол зорчихийг түр хойшлуулах.
- Хүн бүр хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйг сахих.
- Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах
- Шувууны гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах.
- Үхсэн шувууны сэг зэмтэй харьцахгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх
- Биеийн эсргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц / баялаг хоол, хүнс хэрэглэх
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх
- Хэрэв томуугийн шинж тэмдэг илрэх, халуурах, ханиах, амьсгалахад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэйг зөвлөж байна.
ХӨСҮТөв
No comments:
Post a Comment