Аймгийн Эрүүл мэндийн газар гуравласан гэрээ байгууллаа

Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Булганчууд” зорилтыг орон нутагт эрчимжүүлэн ажиллах талаар  аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нартай гурвалсан гэрээг байгууллаа.

Гэрээнд шинэчлэн найруулсан “Эрүүл мэндийн тухай” хуулийн Засаг даргын бүрэн эрх, Эрүүл мэндийн сайдын 375 тоот тушаалыг эрчимжүүлэн, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн асуудлуудыг тусгасан.   
Мөн Булган аймгийн хэмжээнд 2013 оныг “Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын хариуцлага, хяналт, ёс зүйг сайжруулах жил” болгон зарлаж, жилийн ажлын зорилтыг хэрэгжүүлэн ажиллах талаар тодорхой заалтуудыг тусгажээ.  



БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment