МЭНДЧИЛГЭЭ

Энэ өдөр эмч хүний итгэлтэй хамтрагч, өвчтөнийг сувилж, анагаах эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрч яваа эгэл даруухан сувилагчдыг магтан дуулах өдөр.

Нөмрөг шигээ цагаахан сэтгэлтэй 
Инээмсэглэл нь эдгэрлийн увьдастай
Жаргалыг бэлэглэгч сувилагчийн үйлс
Жаран жаранд дуурсах ерөөлтэй
      Өрөөлийн зовиурыг арилгах ерөөлтэй
      Өр зүрхээрээ хамтдаа шаналсан
      Өгөөмөр сэтгэлт сувилагч таны 
      Өнийн харгуй дардан байг ээ

Анхдагч нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн төлөө нойр хугаслан зүтгэж буй эрхэм эх баригч, сувилагч  нартаа  "Олон улсын сувилагчдын баяр"-ын өдрийн мэндийг хүргэж ажилд нь өрнүүн их амжилт, амьдралд нь цаглашгүй их аз жаргалыг хүсэн ерөөе.

Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  С.Нарантуяа
 





Print Friendly and PDF

No comments:

Post a Comment