Монгол улсад Эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90-н жилийн ойг угтсан “Хангайн бүсийн зөвлөлгөөн” Булган аймагт боллоо

Монгол  улсад Эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний  90-н жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Хангайн бүсийн зөвлөлгөөн” 2013 оны 06 дугаар сарын  28. 29-ны өдрүүдэд Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд    Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо”-ны ёрөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Эм холбооны  удирдах зөвлөлийн гишүүд, “Цомбо” ХХК-ны захирал Мөнхцэцэг, Булган аймгийн удирдлагууд, Хөвсгөл, Архангай, Булган аймгуудын төлөөлөл нийт  70 хүн оролцлоо. 

Уг зөвлөгөөнд оролцож буй аймгуудын төлөөлөл Эм хангамжийн байгууллагуудын өнөөгийн байдал, тулгамсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл, мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ. 

“Эмийн зохистой хэрэглээ”-ээг төлөвшүүлье сэдвээр 3-р эмнэлгийн эм зүйн албаны дарга Цэрэндулам, Эм зүйн сургуулийн багш Баясгалан нар сургалт зохион байгуулж  120 гаруй  эмч, эмнэлгийн мэргэжлтнийг хамрууллаа. 

Эм хангамжийн салбарт  амжилт гаргаж, ажил үйлсээрээ шалгарсан 11 ажилтныг Эм хангамж үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

  Булган аймгийн “Таван-Од 1-р зэрэглэлийн эмийн сан,  Орхон сумын “Эмийн эргэлтийн сан”-ийн үйл ажилллагаатай танилцаж  харилцан туршлага солилцлоо.

Зөвлөгөөнд оролцогчдын дунд “ Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” АХА тэмцээнийг  зохион байгуулж эхний  амжилттай оролцсон 5 хүнийг шагнаж урамшууллаа. Мөн спортын арга хэмжээнд 5 хүний бүрэлдхүүнтэй  6 баг тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. 

 Мөн аймгуудын дунд “Караоке” тэмцээн зохион байгуулж Хөвсгөл аймаг тэргүүн байр эзэлж шагнаж урамшууллаа. 

Тус зөвлөгөөнөөс Эм хангамжийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх уриалгыг хэлэлцэж 100 хувийн саналаар батлан гаргалаа. 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment