Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний "Шинэлэг хандлага-Шинэ амжилт" ажил мэргэжлийн уралдаан боллоо

Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний “Шинэлэг хандлага - шинэ амжилт” ажил мэргэжлийн уралдаан 07 сарын 02-03-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Ажил мэргэжлийн уралдааны нээлтэнд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, аймгийн засаг даргын тамгын газрын НХХ-ийн дарга Г.Буянжаргал нар оролцсон бөгөөд ИТХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “Аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон засаг даргын “Шинэ булган” мөрийн хөтөлбөр болон “Морин хуур”, “Шатар”, “Архигүй Булган”, “Авъяас” хөтөлбөрийг эрчимжүүлж ажиллаж байгаад талархан, уралдаанд оролцож буй багуудад амжилт хүсч буйгаа илэрхийлсэн. 
 Булган аймгийн 16 сумын эрүүл мэндийн байгууллагууд оролцож дэвжээ, шатар, аэробек, мэргэжлийн уралдаан /онол, практик/ 4 төрлөөр өрсөлдөж нэгдсэн онооны системээр аваргууд тодорлоо. 
   “Шинэлэг хандлага - шинэ амжилт” ажил мэргэжлийн уралдааны эхний өдөр “Дэвжээ” тэмцээн зохион байгуулагдаж багууд  мэндчилгээ, Морин хуурын гоцлол, бие биелгээ, “Архи тамхигүй – Булган” гэрийн даалгавар гэсэн 4 номинацын хүрээнд  өрсөлдсөн бөгөөд морин хуур хөгжмийг Хангал сумын эрүүл мэндийн төв, бие биелгээг Хялганат тосгоны эрүүл мэндийн төвүүд онцгойлон сайн бэлдсэн байлаа. Баяннуур, Хялганат, Хутаг-Өндөр, Сайхан, Хангал, Орхон сумдын багууд бэлтгэлээ сайн хангаж, ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн. 
Уралдааны 2 дахь өдөр сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн онолыг мэдлэгийг шалгах сорилгыг Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяагаар ахлуулсан баг зохион явуулж, уралдааны турш нээлттэй мэдээлж байлаа. Мэргэжлийн уралдааны  2-р шат аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр үргэлжилж сувилагч, сувилгааны менежер, статистикч бага эмч, багийн эмч тус бүр мэдвэл зохих эмчилгээг нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч сувилагчдын шүүлтэнд дор үйлдлийг өвчтөн дээр бодитоор хийж шалгууллаа.
 2 дахь өдөр мөн Шатар, Багийн аэробекийн тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд нэгдсэн дүн гарахад Баяннуур сумын ЭМТ-ийн баг дөрөвдүгээр байр хүрэл медаль, өргөмжлөл, Хутаг-өндөр сум дундын эмнэлгийн баг 3-р байр мөнгөн медаль, өргөмжлөл, дотоодод аялах эрхийн бичиг, Хялганат тосгоны ЭМТ-ийн баг 2-р байр алтан медаль, өргөмжлөл, гадаадад аялах эрхийн бичиг, Сайхан сумын ЭМТ-ийн баг тэргүүн байр, өргөмжлөлөөр шагнууллаа.    

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment