Жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгохоор
Эрүүл мэндийн сайдын 2013 оны
309 дүгээр тушаалаар батлагдлаа.
Энэ жилийн “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг
оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах,
боловсрол олгоход чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
зорилгоор Боловсрол шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хүүхдийн сан, Монголын оюутны
холбоо зэрэг байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Уг аяны
хүрээнд Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй Мэргэжил сургалт
үйлдвэрлэлийн төв, ХААМСҮТөв, Спорт мэргэжлийн дунд сургуулиудтай хамтран оюутан залуучуудыг харъяалал харгалзахгүй өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн боловсрол
олгох сургалтанд хамруулах ажлыг Эрүүл мэндийн газраас зохион явуулж байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment