“ Гарын ариун цэвэр” сарын аян явагдаж байна

ЭМЯ-наас Улсын хэмжээнд сургууль, хүүхдийн байгууллагын хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарын ариун цэвэр”  сарын аяныг зарлаад байна. Энэ ажлын хүрээнд манай аймаг  ЕБСургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудад” Гараа хэрхэн  зөв угаах вэ?” сэдэвт сургалтыг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж, гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зарлаж дүгнэх зэрэг  ажлуудыг  зохион байгуулан ажиллалаа.

10 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхий нийтээр гар угаах өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Булган аймгийн Эрүүл мэндийн газраас Цогт хун тайжын талбайд “Гараа цэвэр байлгацгаая” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment