АНЭ, СДЭ, СЭМТ, ӨЭМТ-үүдийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!!

Аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2013 оны 08 сарын 24-нд АЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хурлаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн.


Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын байдал: 
Булган аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар Албан даалгаврыг бүх мэргэжилтнүүдэд танилцуулан холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгөн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Эрүүл мэндийн бүх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг гаргасан, хагарсан цонхны шилийг шиллэх, дулаалах, урсгал засварын ажлууд хийгдсэн байна. 
 ЭМГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хийгдсэн. Автомашины гражийн дулаалгын ажил бүрэн хийгдээгүй байна.
2013 оны 09 сарын 02-ны байдлаар ихэнх сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нар ээлжийн амралттай, түр орлон гүйцэтгэж байгаа эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Сумдын Эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдахад дараах асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

  1. АНЭ-ийн Төрөх эмнэлгийн 50 ортой эмнэлгын барилгын ажлыг дуусгах, Халдвартын эмэнлгийн барилгын зураг төсвийн ажил, Сэлэнгэ сумын өргөтгөлийн барилгын зураг төсөв, ”Цоожэд” өрхийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсвийн ажлыг гүйцээх
  2. Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түлшний гэрээ байгуулах ажлыг  нэгдсэн журмаар шийдвэрлэх
  3. 2013 оны өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой Могод, Хангал сумдын Эрүүл мэндийн төвүүд 2013 оны 1-3-р сард хэрэглэсэн шатахууны, эмийн өртэй байгаа асуудлыг шийдвэрлэх
  4. Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн уурын зуухны дээврийг засах, сэнс тавих ажлыг дуусгах
  5. Рашаант сумын Эрүүл мэндийн төвд нүүрс нөөцлөх байр барих асуудлыг шийдвэрлүүлэх
  6. Эмийн цэцэглэн” өрхийн Эрүүл мэндийн төвийн уурын зуухыг хүлээж авах, хяналтын халаалт хийх ажлыг гүйцэтгэх
  7. Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх
  8. Сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх, засах, нөөц цахилгаан үүсвэрээр хангах шаардлагатай байна. / Тэшиг сумын эрүүл мэндийн төв цахилгаан үүсгэвэртэй болох /

Шийдвэрлэгдсэн асуудал: 

  1. ЭМЯ-ны санхүүжилтээр Тэшиг, Хангал, Рашаант сумдын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг олголоо.
  2. Дашинчилэн, Рашаант сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн гэрээг Байгаль Орчны Газар зохицуулалт хийж, бэлэн байдлыг хангах нэгдсэн гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment