"Хавдрын эсрэг хамтдаа" аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус аяныг ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил 8 аймагт зохион байгуулагдахын нэг нь Булган аймаг юм.
"Хавдрын эсрэг хамтдаа-2013" аяны нээлт 09 сарын 23-ны өдөр Цогт хунтайжын талбайд зохион байгуулагдлаа. Аяны нээлтэнд Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ, Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ судалгаа, сургалт мэдээллийн албаны дарга х.Бадамсүрэнгээр ахлуулсан ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар, Булган аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Г.Буянжаргал, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, АНЭ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч П.Оюунцэцэг, ХААН банкны захирал х.Өрнөхжаргал нарын зочид төлөөлөгч оролцлоо.
09 сарын 23-27-ны өдрүүдэд АНЭ-ийн амбалуторын тасгаар эмэгтэйчүүд, ЭХО, Хавдрын ерөнхий мэс засал, Толгой хүзүүний мэс засал гэсэн ерөнхий чиглэлээр ерөнхий үзлэг хийгдэх юм.
Үзлэгт хамрагдах иргэд Эрүүл мэндийн газраас гаргасан хуваарийн дагуу үзлэгт хамрагдана уу
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment