“Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт боллоо

Эрүүл  мэндийн сайдын санаачлагаар орон даяар зохион байгуулж буй “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт- өглөөний цай нэгдсэн арга хэмжээ орон даяар зохион байгуулагдаж байгаа билээ. Булган аймгийн Эрүүл мэндийн газар аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжид арга хэмжээний удирдамжийг хүргүүлэн 2013 оны 09 сарын 25-ны өдрийн 07.00 цагт Цогт хун тайжийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 18 байгууллагын 250 гаруй ажилтан, албан хаагчид оролцож өглөөний дасгалаа хийн, 4 км газар алхаж, нэгэн өглөөг эрч хүчтэй эхлүүллээ. Өглөөний алхалтын нэгдсэн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье.


БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment