Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ныг Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдөр
болгон зарлаж, тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд чихрийн шижин
өвчний талаарх мэдээллийг хүргэж байна.
Чихрийн шижин (Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Удамшил
- Таргалалт
- Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
- Цусанд өөх тосны хэмжээ их байх
- Хөдөлгөөний хомсдол
- Буруу хооллолт
- Сэтгэл санааны сөрөг нөлөө
- Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
- Хорт зуршил, архи тамхины хэрэглээ гэх мэт
шинж тэмдгүүд
- Ам цангах, хатах
- ойрхон шээх
- ядарч сульдах, турах
- шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
- хараа муудах
- Нойронд муу болох
- Арьс загатнах
Оношлогоо
- Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
- өлөн үеийн цусны глюкоз тодорхойлох
- глюкозын ачаалалтай сорил хийх
- Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
- Цусан дахь глюкозжсон гемоглобиныг хэмжээг тодорхойлно
- Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно.
Урьдчилан сэргийлэх
- Эрүүл зөв хооллох
- Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
- Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
- Хорт зуршлаас татгалзах
No comments:
Post a Comment