Болзолт уралдаануудын дүн гарлаа

Эрүүл мэндийн газраас аймгийн нийт сум, байгууллага, багуудын дунд 3 сарын хугацаатай “ Архигүй ирээдүйн төлөө – Сумынхан бид манлайлна”, "Архигүй Булганы төлөө – Бидний манлайлал” болзолт уралдаануудыг зарласан билээ.  Болзолт уралдаанд сум, байгууллагуудаас нийт 12 материалыг хүлээн авлаа. Уралдаанд санаачлага гарган идэвхитэй оролцсон Булган сумын ЗДТГ-ын хамт олон өнөөдөр удирдах ажилтны хурал дээр шагналаа гардан авлаа.
"Архигүй - Эрүүл орчин" бүрдүүлэх чиглэлээр олон ажил  хэрэгжүүлж, үр дүнд хүрч буй Булган сумын ЗДТГазар, Татварын хэлтэс,  Гурванбулаг сумын Соёлын төв болон Бугат сумын ЗДТГ, ЭМТөв, Дашинчилэн сумын ЗДТГ, ЭМТ, Хялганат тосгоны ЗДТГ, ЭМТ, Бүрэн дунд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment