Булган аймагт "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ажлын нээлт боллоо

“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил ”-ийн ажлын нээлт 2014 оны 01 сарын 23-ны өдөр Булган суманд зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат,  аймгийн ЗДТГ-ын дарга Л.Батболд, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Гансүх, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, АНЭ-ийн дарга П.Оюунцэцэг, АНЭ-ийн эх, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн В.Маналжав, Энхцэцэг, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа О.Ганбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батболд, ХГБХХ-ийн дарга Д.Оюунбилэг, НХҮХ-ийн дарга Ш.Оюумаа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаа, Боловсролын газрын дарга Д.Цогоо, ХААЖДҮГ-ын дарга О.Гантулга, ДЗМОУБ-ын Булган аймгийн салбарын төлөөлөл М.Гэрэлмаа, Д.Ганцэцэг нарын албаны төлөөлөл болон 17 сумдын ИТХ-ын дарга, засаг дарга  нар нийт 80 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Жилийн ажлын нээлтийн үйл ажиллагааг аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат нээж үг хэлэхдээ: "
Монгол Улсын “Шинэчлэлийн Засгийн газар”-ын мөрийн хөтөлбөрийн Эрүүл чийрэг Монгол хүн зорилтын хэрэгжилтийг хангаж ажилласнаар Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтууд нь 2015 онд хүрэх түвшинд хүрсэн амжилтаар 2014 оноо угтаж байна.
 Цаашид энэ байдлыг тогтвортой байлгах, тогтмол бууруулах зорилгоор Эрүүл мэндийн салбар Улсын хэмжээнд 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.Аймгийн хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” жил болгон зарлаж өнөөдөр нээлтийн ажиллагааг зохион байгуулж байна. 
   Сүүлийн жилүүдэд осол гэмтлээс үүдэн хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол гарах болсон. Үүнтэй уялдуулж эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах шаардлагатай байна. Ялангуяа аймгийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс үүнд онцгой анхаарч ажиллах  хэрэгтэйг санууллаа"

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь” илтгэлийг тавьж, аймгийн хэмжээнд жирэмсний хяналт жилээс жилд сайжирч байгааг онцлоод, өсвөр насны хүүхэд багачуудыг осол гэмтлээс сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулж ажиллахаа илэрхийллээ. Мөн АНЭ-ийн дарга П.Оюунцэцэг, Эх, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн В.Маналжав болон бусад төлөөлөгчид анхаарч ажиллах шаардлагатай зарим асуудлуудыг танилцуулав. 
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Архигүй Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн газраас аймгийн 17 сумд болон нийт аж ахуй нэгж байгууллагуудын дунд зарласан “Архигүй ирээдүйн төлөө – Сумынхан бид манлайлна”, “Архигүй Булган төлөө-Бидний манлайлал” болзолт уралдаанд шалгарсан сум, байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment