БНХАУ-ын зарим мужид шувууны томуугийн А вирусын
халдварын хүний өвчлөл бүртгэгдэж,
нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ нутагт явах аялалаа түр хойшлуулах,
гадаадад явж байгаа иргэдийг онцын шаардлагагүй бол шувууны зах, үйлдвэр,
фермээр орохгүй байх, шувуу, шувууны бүтээгдэхүүнтэй хавьцах, хоол хүнсээ зөв сонгох, бүрэн боловсруулж хэрэглэх, гараа сайн угааж,
ариун цэврийн дэглэм сахихыг зөвлөж байна.
Манай оронд 2013 оны 12 дугаар сарын
20-ноос хойш томуу, томуу төст өвчнөөр
өвчлөх өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна. Манай улсад
улиралын томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай боллоо. Томуугийн
үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр томуугийн
А,В хүрээний вирус зонхилон илэрч байна. Хүйтний эрч чангарч, сар шинийн баяр
дөхөж, хүмүүсийн хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх энэ үед томуу өвчнөөр өвчлөх эрсдэлээс
сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг амьдралын дадал
болгож хэвшүүлэхийг зөвлөж байна.
- Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулах, өрөөний дулаан (18o-22o) байлгах.
- Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
- Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,
- Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй хийх, стрессийг зохицуулах,
- Гавар, оксолины тосон түрхлэг тогтмол хэрэглэх
- Халуун цай, жүүс, шүүс уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх.
- Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа тохойгоорой хаах, маск зүүх, алчуур, сальпетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх
- Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улирлын томуугийн вакцинд сайн дураараа хамрагдах.
- Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо нэмүү хэрэглэх.
- Томуу, томуу төст өвчтэй хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.
- Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
- Тамхи, архи, мансууруулах, антибиотик эм бодис хэрэглэхгүй байх.
- Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м ) илэрвэл эрүүл мэндийн төв (өрх, сумын эмнэлэг)-д мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
- Томуугаар өвчилсөн тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгт болон гадуур явахгүй гэртээ байж, хэвтрийн дэглэм сахин, эмчийн зөвлөгөө зааврыг дагаарай.
Та бүхэн томуу томуу төст өвчнөөс сэргийлэх энэхүү зөвлөмжийг
хэрэгжүүлээрэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН
ГАЗАР
No comments:
Post a Comment