Эндэж, бэртсэн
нэгэндээ элгэмсэг сайхан хандаж, сэтгэлийн дэм хайрлах нь бидний хийж чадах
хамгийн том буян билээ. Өөрийн буруутай үйлдлээс бус өрөөл бусдын хайхрамжгүй
алдаанаас болж нүүрний хүнд хагалгаанд орох гэж буй Азжаргал хүүд та бидний
сэтгэлийн илч дулаан, хандив дэмжлэг хэрэгтэй байна.
Орхон сумын ЭМТ-ийн
түргэний жолооч Т.Мөнгөний хүү Азжаргал нь 2013 оны 08-р сард машинд мөргүүлэн,
нүүрэн тус газраа хүнд гэмтлийг аван эмчилгээ хийлгэж байна.
Ослын улмаас хамрын хөндий нээх болон эрүү нүүрний сэргээх мэс заслыг богино хугацаанд яаралтай хийлгэх шаардлагатай болоод байна.
Ослын улмаас хамрын хөндий нээх болон эрүү нүүрний сэргээх мэс заслыг богино хугацаанд яаралтай хийлгэх шаардлагатай болоод байна.
Эмчилгээг Бүгд
найрамдах Солонгос улсад хийлгэх бөгөөд эмчилгээний төлбөр болон бусад зардалд
нийтдээ 60 сая төгрөг шаардлагатай байгааг өөрийн зүгээс гаргах боломжгүй
байгаа юм.
Орхон сумын эрүүл
мэндийн төвийн хамт олноос санаачлан “Хандивийн аян”-ыг орон нутагтаа эхлүүлсэн
байна. Энэхүү санаачлагыг аймгийн Эрүүл мэндийн газраас дэмжин, хандивын аянд
идэвхитэй оролцон тусламжийг гараа харамгүй сунгахыг салбарын хамт олондоо болон
нийт Булганчууддаа хандан уриалж байна.
Бусдын төлөө
хийсэн буянтай үйлс тань Буцаад танд ирэх болтугай.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment