
Булган аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын хамтарсан
удирдамжийн дагуу 2013 оны 01-р сарын 17-ны өдрөөс 2013 оны 01-р сарын 20-ны өдөр ажлын байрны туршлага солилцох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Хишиг-Өдөр" арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Хишиг Өдрийн хүрээнд 2014 оны 01 сарын 17-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн
эмнэлгийн нийт 15-н алба хаагч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг,
Хэв журмын тасаг, Захиргаа удирдлагын албанд тус тус үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
 |
АНЭ-ийн сувилагч Мягмарсүрэн 102 тоот утасны дуудлагын хүлээн авагчаар ажиллаа |
 |
НЭМХ-ийн дарга Нарантуяа Хэв журмын тасгийн даргын үүрэг гүйцэтгэж
байна |
 |
Эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан Энхтуяа бичээч, операторын
үүрэг гүйцэтгэж байгаа нь |
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment