Менингококкт халдвартын гаралт 2014-2015 онд нэмэгдэх хандлагатай байгаа тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд доорхи зөвлөмжийг хүргэж байна.
- Халууралт тууралттай хам шинж /Менингококкт халдвар/-ийн өвчлөлийг үзэж анхны онош тавьсан /сэжиглэсэн/ эмч яаралтай аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээллэх.
- Өндөр халуурсан, толгой өвдсөн, биеэр тууралт гарсан, бөөлжсөн хүүхдүүдэд өрх сумдын ЭМТ-д эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх
- Голомтонд Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 дугаар тушаалыг хэрэгжүүлэн халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулах, өвчтнийг тусгаарлах
- Эмчилгээ эхлэхээс өмнө өвчтнөөс тархи нугасны шингэнцусны сорьц авч хадгалах, лабораторид илгээх
- ЭМС-ын 2008 оны 37 дугаар тушаалын дагуу сорьц авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах
- Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүрийн оношийг лабораториор баталгаажуулах.
- Эрсдэл өндөртэй өвчтний ойрын хавьтлуудыг 24 цагийн дотор ципрофлаксацин, рифамицин эмүүдээр тусгай схемийн дагуу хими сэргийлэлтэнд хамруулах
- Хими сэргийлэлтийг өрх, сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч нар биечлэн уулгаж, тэмдэглэл хөтлөх
- Менингококкт халдварын голомтонд хими сэргийлэлт хийсэн бүртгэлийг ЭМС-ын 37 дугаар тушаалын 4-р хавсралтаар батлагдсан маягт -1, хими сэргийлэлтийн мэдээг маягт-2, эмийн зарцуулалтын тайланг маягт-3-ын дагуу гаргаж сар бүрийн 25-р тасалбар болгон, аймгийн ЭМГ-т ирүүлэх
- Хүүхдийн байгууллага, өвчтний гэр бүлийн гишүүдэд хамар залгиурын үзлэг шинжилгээ хийх
- Хамар залгиурын үрэвсэлт өвчтэй илэрсэн хүн амыг эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
- Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутам агаарыг сэлгэн цэвэршүүлэх
- Хамар залгиурын үрэвсэлт өвчнөөс сэргийлэх энгийн арга хэрэглэх талаар заавар зөвлөгөөг эмч, мэргэжилтнүүд иргэдэд өгөх /сармис, нимбэг, давс, царван, фурациллин, тамидинны уусмалаар хоолойгоо 10 хоног зайлах/,
- Иргэдэд өвчин илэрэх шинж тэмдгийн талаар сургалт сурталчилгааг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыуудыг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөмж байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
ems-iin 37 toot tushaalaa haanaas uzeh we
ReplyDeleteХэдэн оны тушаал вэ
ReplyDeleteшгшбгөшбө
ReplyDelete