Томуугийн халдвараас сэргийлье

БНХАУ-д бүртгэгдэж буй шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдварын хүний өвчлөл сүүлийн нэг сарын дотор эрс нэмэгдэж, 2014 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар БНХАУ, Тайван, Хонгконгод бүртгэгдээд буй нийт тохиолдол нь 241 болж, тэдгээрийн 53 (22%) нь нас бараад байна.
2014 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар БНХАУ-д Шувууны томуугийн А хүрээний (H7N9) өвчлөлийн халдвар авсан найман тохиолдол нэмэгдсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Эдгээрийн гурван тохиолдол нь хүнд хэлбэрт, нэг нь хөнгөн байдалтай байгаа бол хоёр нь нас баржээ.
            Хил залгаа орших манай улсад шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар тархах өндөр эрсдэлтэй байна.
Иймээс эмнэлгүүдэд хүлээн авах, яаралтай тусламж болон холбогдох тасаг, нэгжүүдийн бэлэн байдлыг ханган дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна.

  1. Эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн салбарын томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж /Эрүүл мэндийн сайдын 2010 оны 141 тоот тушаал/, Өндөр хоруу чанартай шувууны томуугийн вирусын халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 тоот тушаалыг мөрдлөг болгон ажиллах.
  2.  Эмнэлэг бүр Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 5-10 ортой тусгаарлах өрөө байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм урвалж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг бэлтгэх.
  3.  Нөхцөл байдлын улмаас ор, эмнэлгийн ажилтан нэмж ажиллуулах төлөвлөлт, зохицуулалтын бэлэн байдлыг хангах.
  4. Томуугийн А(H7N9) вирусын халдварын сэжигтэй тохиолдлуудын тархвар судлалын асуумжийг дэлгэрэнгүй авах. /Сүүлийн 7 хоногт халдвар гарсан нутаг оронд зорчсон эсэх, Тахиа, шувуутай харьцаж байсан асуумжтай эсэх, А(H7N9)-ийн халдвар батлагдсан хүнтэй хавьтал болсон эсэх .... гэх мэт/ 
  5. Томуугийн А(H7N9) вирусын халдварын сэжигтэй тохиолдол бүрээс хамар, залгиурын  арчдасын шинжилгээ авч ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирус судлалын лабораторид илгээх. / Дараах тохиолдолд шинжилгээг авна/ 
  6. “Атипичный пневмони” нь цээжний рентген зураг, холбогдох шинжилгээгээр батлагдсан тохиолдол 
  7. Томуугийн А(H7N9) вирусын халдварын эмнэлзүйн гол шинж тэмдгүүд нь ханиах, халуурах, үе булчингаар өвдөх зэрэг шинжүүд илэрч 3-7 хоногийн дараа уушгины хатгалгаа болон амьсгалын цочмог дистресс хам шинжээр хүндэрч байгаа учраас вирусын  эсрэг эмчилгээг богино хугацаанд эхэлнэ.  
  8. Урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотикийг хэрэглэхгүй. Уушгины үрэвсэл, хоёрдогчнянгийн халдварын үед нян судлалын шинжилгээний хариуг үндэслэн антибиотик хэрэглэнэ. Эмчилгээнд 2009 оны “Томуугийн цар тахлын үеийн эмнэлзүйн тусламжийн удирдамж”, Амьсгалын цочмог дистресс хам шинжээр хүндэрсэн тохиолдолд 2010 оны ЭМЯ-ны Томуугийн А(H1N1) шинэ вирусын халдварын үеийн “Амьсгалын цочмог дистресс хам шинжийг оношлох, эмчлэх” зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллана уу.


БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment