Сар шинийн босгон дээр Эрүүл мэндийн салбарт шагналын хур буулаа

Арван долдугаар жарны "Ялгуусан" хэмээх модон морин жилийн босгон дээр Булган аймгийн эрүүл мэндийн салбарт шагналын хур буулаа. Зон олныхоо эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан, салбартаа өндөр үр бүтээл гарган ажиллаж буй тус салбарын төрийн албан хаагчид болон залуу, халуун насаа эрүүл мэндийн салбарын хөгжил цэцэглэлтэнд харамгүй зориулсан ахмад настнуудаа Эрүүл мэндийн яамны "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг болон "Жуух бичиг"-ээр шагнаж урамшууллаа.
Шагналыг аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр гардуулан өглөө.

Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралт:

Булган аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд
АНЭ-ийн гэрлийн эмчээр ажиллаж байсан Д.Хишигдүүрэн болон гэргий АНЭ-т сувилагчаар ажиллаж байсан  Ч.Банзрагч нар "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр зэрэг шагнуулсан нь онцгой тохиолдол байлаа.
Хүндтэй шагналаар шагнагдсан эрхэм эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ аймгийн эрүүл мэндийн салбарынхаа нийт төрийн албан хаагчид болон хоймор нутгийн зон олныхоо өмнөөс халуун талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бусдын төлөө хийсэн 
Буянтай үйлс тань 
Буцаад танд ирэх болтугай.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment