Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын анхааралд!!!!!!!

Эрүүл мэндийн байгууллагуудад 2014 онд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн “Нээлттэй тендер”   шалгаруулалтыг  зохион байгууллаа. Уг тендерт 11 эм  хангамжийн байгууллага оролцож,  үнийн санал ирүүлснээс  9  компани  шалгарсан байна. 
Аймгийн  Нэгдсэн эмнэлэгт    Эм импекс концерн   ХХК  1, 2, 5, 9-р багц,  Моносфарм трейд  ХХК    3, 13, 15-р багц ,   Ди-эй-ай ХХК    4-р багц,  Мон-фа трейд  ХХК 6,7,8, 10, 18,19 -р багц,  Цомбо ХХК  11-р багц,  Нугантрейд ХХК 12, 14-р багц,  Айвико интернешнл ХХК 16-р багц,  Пролианс ХХК 17-р багцаар  тус тус  шалгарсан болно. 

 Мөн  Сумдын Эрүүл мэндийн байгууллагуудад  Эм импекс  1, 2, 3, 6, 9,-р багцаар ,  Ди-эй-ай  ХХК  4, 10 -р багц,   Мон-фа трейд ХХК  5, 7-р багц, Мөнхийн тун ХХК 8-р багц,  Моносфарм трейд ХХК 12-р багц,  Айвико интернешнл ХХК  13-р багцаар   эм хэрэгсэл  нийлүүлэхээр тус тус шалгарсан  байна.
“ Диасис монголия ” ХХК, “ Ньюремеди” ХХК-ууд нь   “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн  27.4 –т заасан шаардлагыг бүрэн хангаагүй тул энэ удаагийн тендерт шалгараагүй байна. 
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment