Тарваган
тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн
голомтын идэвхижил буурахгүй байна.
Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Алтай сумд, Баян-Өлгий аймгийн
Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхижиж,
Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд
тарваган тахлын эпизоот өндөр идэвхитэй буюу тасралтгүй тахлын өсгөвөр илэрсээр
байна. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн
цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг
мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног,
хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх
чадвартайгаар хадгалагдана.
Халдвар хэрхэн дамжих вэ?
- Өвчтэй тарвага агнах, арьс өвчих мах эвдэхэд арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед
- Тарваганы нүх, ичээ ухах, дошин дээр суух, амрах үед бүүргэнд хазуулсан үед
- Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс ойр орчмын хүмүүс амьсгалын замаар халдварт өртөх
- Тарваганы махыг түүхий, шүүрхий идсэнээс хоол боловсруулах замаар дамжин халдварлана.
Тарваган
тахлаар өвчлөгсдийн 70,5% нь шууд хавьтлын замаар буюу тарвага агнах, арьс
махыг нь авах явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой
халдвар авч тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвдсөн байна.
Илрэх шинж тэмдэг
Гэнэт өндөр
халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус
болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй
эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр
өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар
халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.
Тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа 6
хоногийн дотор дараах шинж тэмдэг илэрвэл Яаралтай эмчид ханд !
-Өндөр халуурна
-Булчирхай цочиж томрон эмзэглэнэ
-Цээжээр өвдөж, цустай цэр гарна
-Арьс, салстаар халдвар авсан тохиолдолд тэр хэсгийн булчирхай цочиж томрон эмзэглэн -хөндүүрлэнэ.
-Булчирхай цочиж томрон эмзэглэнэ
-Цээжээр өвдөж, цустай цэр гарна
-Арьс, салстаар халдвар авсан тохиолдолд тэр хэсгийн булчирхай цочиж томрон эмзэглэн -хөндүүрлэнэ.
Тарваган тахлаас сэргийлэхийн тулд:
- Тарвага зурам агнахыг хориглох,
түүнтэй харьцахгүй байх
Хавхаар барьсан,нохой зууж ирсэн тарвага нь тахлаар өвдсөн байх магадлал өндөртэйг анхаар
Тарваганы ичээ, нүх ухаж, нүх дошны дэргэд сууж амрахгүй байх
Тарваганы бүүрэгт хазуулахгүй байх
Тарваганы түүхий мах хэрэглэхгүй байх - Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.
- Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
- Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
- Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэхТарваган тахлын голомттой нутгийн хүн ам болон тухайн нутагт зорчих иргэд, тарвага болон мэрэгч амьтдын түүхий эдийн үйлдвэр худалдаа эрхлэгчид тахлаас сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай байдаг байна.
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН
ХАЛДВАРТЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ М.МЯГМАР
No comments:
Post a Comment