ЭТҮХХ-той
халдвараас сэргийлэх, эрт илрүүлэх, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187, 186
дугаар тушаал, шинэчилсэн заавар журмыг хэрэгжүүлэх сургалтыг орон нутагт ХӨСҮТ-ийн ЭШХТС
тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн, их эмч М. Нарантуяа, Г.Нарантуяа нар зохион байгуулж байна.
Сургалтанд улс, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын ажилтнууд, Нэгдсэн эмнэлгийн сувилгааны албаны дарга, сувилахуйн менежер, МХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч нарын 30 хүн оролцож байна.
ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, мэс заслын тасагт Эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment