Дэлхий
дээр гурван хүн тутмын нэг нь гепатитийн (элэгний вирус) халдвар тээн
амьдарч, жилд нэг сая хүн уг өвчнөөр нас бардаг. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага 2010 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 28-ны энэ өдрийг
"Гепатит өвчинтэй тэмцэх" дэлхийн өдөр болгон зарласан байна.
Гепатит өвчнөөс сэргийлэх арга замууд:
• Гепатит А, В-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх
• Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах
• Эмнэлгийн процедурт нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх
• Бэлгийн аюулгүй харьцаа: бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх
• Судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах
• Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах

No comments:
Post a Comment