Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт сум,
өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран
ажиллах гэрээ байгуулан, 60%-ийн санхүүжилтийг олгож, “Эрүүл мэндийн довтолгоо”
арга хэмжээний нээлтийг бүх сумдад амжилттай зохион байгууллаа.
Орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг сум, өрхийн
Эрүүл мэндийн төвүүдийн нийт 23 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан, “Эрүүл мэндийн довтолгоо” арга
хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх арга зүй, “Заавал хэвшүүлэх 21 дадал”
сэдвийн хүрээнд зохион байгуулж,
сургалт сурталчилгаанд ашиглагдах ном, СД, гарын авлагаар хангалаа.
No comments:
Post a Comment