Баяр наадмын өдрүүд уртассантай холбогдуулан иргэдийн сонор сэрэмж, анхаарал багасдаг тул та бүхэн болзошгүй аюул ослоос сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Баяр наадмын өдрүүдээр бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх
- Амралт зугаалгаар явахдаа ил гал гаргахгүй байх
- Хоол хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтыг хийхдээ үйлдвэрлэсэн он, лацыг сайн шалгаж авах
- Архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэх. Согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Түүхий мах, сүү, буцалгаагүй ус нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгаар бохирдсон байж болзошгүй тул мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож, түүхий сүү, усыг буцалгаж хэрэглэх
- Жирэмсэн эх болон бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх
ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДМААРАА
ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ....
No comments:
Post a Comment