ЭМИЙГ ХЭЗЭЭ, ЯАЖ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИХ ВЭ?

Эмийг зайлшгүй эм хэрэглэх болсон үед л өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ гэсэн үг. Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг зөвхөн эмчээс асууж хэрэглэх нь зүйтэй. Зарим эм өдрийн аль цагт уухаас үйлдэл нь хамаарах нь бий.
Жишээлбэл: шээс хөөх эмийг өдрийн цагаар, цусны даралт бууруулах эмийг үдээс хойхно, харин преднизолон мэтийн гормоны бэлдмэлийг өглөө эрт уувал илүү идэвхтэй үйлчилдэг байх жишээтэй. Ходоодны хүчил багасгагч омепразол гэдэг эмийг өдөрт нэг удаа хэрэглэх бол өглөө уудаг бол харин түүнтэй төстэй мөн ходоодны хүчил багасгагч эм болох циметидинийг орой уух жишээтэй. Эмийг нэг удаа буюу цөөн тоогоор хэрэглэх үү эсвэл удаан хугацаагаар байнга хэрэглэх үү гэсэн асуулт танд гарч ирнэ. Тэгэхээр толгой, шүдний өвдөлтийг намжаах, халуун бууруулах зэрэг аль нэгэн эмгэг шинж тэмдгийг намдаах эмийг нэг удаа буюу цөөн тоогоор хэрэглэх нь зүйтэй. Яагаад гэвэл эдгээр эмнүүд гол төлөв дасал үүсгэх болон бие эрхтэнд хоруу нөлөө ихтэй эмнүүд байдаг. Үе мөчний өвчин, артерийн даралт ихсэх, нян бактерийн халдварын эсрэг нөлөөт удаан хугацааны эмчилгээ шаардагдах өвчнүүдийн үед тухайн эмийг удаан хугацаагаар зохих тун дозоор хэрэглэдэг байх жишээтэй.



БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment