Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ


Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2014 оны 10 сарын 02- ны өдөр өөрийн байгууллагын үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд  20 гаруй ахмад настан оролцсон бөгөөд ЭМГ-ын мэргэжилтэн Д.Нямдэлгэр эрүүл мэндийн салбараас ахмад настнууддаа авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээг танилцуулан, тэдний санал санаачлагыг хойшдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор нээлттэй санал, бодлоо хуваалцлаа.
Арга хэмжээний  үеэр ахмад эмч Н.Цэндсүрэн “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ахмад эмч Х.Чанцалдулам “Аймгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулсныг ЭМГ-ын мэргэжилтэн Д.Нямдэлгэр гардуулж, баяр хүргэв.
             Эрүүл мэндийн газрын ахмад эмч Б.Мягмар 2013-2014 онд “Насны хишиг” ТББ-аас зохион байгуулсан ажлын тайланг танилцуулж, хойшид хийхээр  төлөвлөсөн ажлын талаар Эрүүл мэндийн газрын хамт олон болон ирсэн ахмад настнууддаа мэдээлэл хийлээ. Уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмадууд өөрсдийн ажиллаж байсан үеийн хөгжилтэй түүхүүд болон дурсамж яриагаа дэлгэж, залуу хойч үедээ сургамжит үгээ хайрласан нь онцлог болсон байна. Ахмадуудадаа “Эрүүл мэндийн довтолгоо” аяны явц, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын талаар мэдээлэл хийж, тэднийг дээрх арга хэмжээнд иргэдийг манлайлан оролцохыг хүслээ.
Уулзалтын төгсгөлд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж дурсамж, гарын бэлэг гардуулсанд ахмадууд сэтгэл хангалуун байлаа. 








Print Friendly and PDF

No comments:

Post a Comment