Нэгдсэн эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдлээ

2014 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж эрсдлийг үнэллээ. Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар Нэгдсэн эмнэлэг 40 хувьтай дунд, эмнэлгийн эмийн сан 41.6 хувьтай дунд эрсдэлтэй үнэлэгдсэн.
Шалгалтын явцад:
1.Нэгдсэн эмнэлэгт: Эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг нэгжүүд дээр хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илэрсэн, хүүхдийн болон нярайн тасагт хэрэглэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрийн савлагаанаас бага хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд үлдэгдлийг устгасан тухай бүртгэл хөтлөдөггүй.
 2. Эмнэлгийн эмийн санд: Найруулан бэлтгэсэн болон бага хэмжээгээр савласан уусмал, эмийн сангийн дотоод бэлдмэлүүд хаяг шошгын шаардлага хангахгүй эмийн нэр, тун, цуврал, эмийн сангийн нэр, бэлтгэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг тодорхой бичдэггүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илэрсэн, эмнэлгийн эмийн  санд хөтлөгдөх анхан шатны бүртгэл мэдээг стандартын дагуу бүрэн гүйцэд хөтлөөгүй,   эмийн гаралтай хог хаягдлыг зориулалтын уут саванд ангилан ялгаж цуглуулдаггүй, хог хаягдлыг устгах журам боловсруулж мөрдөж ажилладаггүй, боловсон хүчнээр бүрэн хангагдаагүй.
3. Нэгдсэн эмнэлэг нь байгууллагын дотоод хяналтын журам, төлөвлөгөөнд эмийн чанар аюулгүй байдлын талаар хяналт хийхээр тусгаагүй, дотоод хяналт хийсэн тухай тэмдэглэл хөтөлж, хэлэлцэн, үр дүнг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Дээрх зөрчлүүд нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, Эмийн  санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2011 стандарт, ЭМС-ын 2011 оны 400, 158 дугаар тушаалууд, ЗГ-ын 2011 оны 311 дүгээр тогтоолыг тус тус зөрчиж байна.
Зөрчлийн шалтгаан нөхцөл: Эмийн сангийн ажилтнууд, эмч, сувилагчидын хууль, стандарт, дүрэм журмын мэдлэг дутмаг, дотоод хяналт төлөвшөөгүй, эмэн эмчилгээг зохицуулах хороо төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй, эмийн сангийн ажилтнуудын ажлын хариуцлага сул байгаатай холбоотой байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 9 заалт бүхий 1 албан шаардлага өгч, бүтээгдэхүүнийг хураан устгах тухай акт 5-ийг үйлдэж, 12 нэр төрлийн 111647 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хураан авч холбогдох хүмүүсийг байлцуулан устгасан. 5 албан тушаалтанд 1000000 төгрөгний шийтгэвэр ногдуулав. Эмч эмнэлгийн ажилтанууд, эмийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийг сурталчилан таниуллаа.

                                                ХЯНАСАН
ЭМБХААҮҮХХ-ИЙН ДАРГА    Д.БАТПҮРЭВ

                                                      БОЛОВСРУУЛСАН
ЭМ БИОБЭЛДМЭЛИЙН ХЯНАЛТЫН
УЛСЫН БАЙЦААГЧ     Б.РЭНЦЭНМЯДАГ

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment