1988
оноос хойш жил бүрийн энэ өдөр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх их үйлсэд хүн
төрөлхтөн анхаарлаа хандуулж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд хүчээ
нэгтгэн, ирээдүйн сайн сайхны төлөө хамтарч ажиллахад нийтээрээ нэгдэж
байгаагаа илэрхийлсээр ирсэн.
Энэ
жил манай улс НҮБ-аас дэвшүүлж буй ХДХВ-ын халдварын шинэ тохиолдлыг
тэглэх, ДОХ-оос үүдэлтэй нас баралтыг тэглэх, ХДХВ, ДОХ-оос үүдэлтэй
ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг тэглэх хэтийн зорилтыг бодит
үйл хэрэг болгох үйлсийн төлөө “Бид хамтдаа сэргийлж чадна” гэсэн
уриатайгаар тэмдэглэж байна.
ДОХ-ын
анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд 39 сая
хүн ДОХ-ын улмаас нас барж, 35 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч, өдөрт
6000 гаруй хүн ХДХВ-ын халдварыг шинээр авч, ХДХВ-ын халдварын
тархалтын улмаас хүн төрөлхтөн асар их хохирлыг амссаар байна.
Манай
орны хувьд 1992 онд ХДХВ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс
хойш өнөөг хүртэл ХДХВ, ДОХ-ын нийт 181 тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ-ын
ангиллаар Монгол улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт
багатай, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд
багтаж байна.
Булган аймгийн Эрүүл мэндийн газраас "ХДХВ/ДОХ" өвчинтэй тэмцэх дэлхийн өдрөөр иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор "Нээлттэй микрофон" үйл ажилагааг зохион байгууллаа. Мөн таксины жолооч нарын эмийн хайрцагт үзлэг хийж, ХДХВ/ДОХ" өвчний талаархи мэдээллийг хүргэн, "Зайгаа барь хамтдаа сэргийлье" сурталчилгааны наалтыг байрлууллаа
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment