Сэрэмжлүүлэг!!!

Хүйтэн сэрүүний улиралд мал амьтны дунд галзуу өвчин идэвхждэг учир малчид, иргэд галзуугаар өвчилсөн байж болзошгүй мал амьтнаас болгоомжилж халдвар авахаас сэргийлнэ үү !!!
Энэ оны 12-р сарын 02-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын, Хөгнө багийн Улаан даваа гэдэг газар нохойны галзуу өвчин гарч  ах, дүүгийн 2 хүүхэд нохойнд хазуулсан байна. Рашаант сумын Эрүүл мэндийн төвөөс шуурхай арга хэмжээ авч, галзуу өвчнөөс сэргийлэх ийлдэс эмчилгээ, вакцинжуулалтанд хамруулан  эмчийн хяналтандаа авч, хэвтүүлэн эмчилж байна.
Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа юм байна.






Print Friendly and PDF

No comments:

Post a Comment