Цаг бол алт /Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх 3 арга/

Өдрийг нүд ирмэхийн зуур өнгөрөөхгүйгээр хадгалах товч зөвлөмж Бид бүгдэд маань энэ зүйл тохиолддог. Өдрийн төгсгөлд хийх ѐстой ажлын жагсаалт өглөөнийхөөс их болсон байдаг бөгөөд та хэрхэн өдрийг өнгөрөөсөнөө мэддэггүй. Ажлын нэг өдөр зүгээр л нисэн одсон байдаг. Яг үнэндээ, асуудал хэзээ ч цаг хугацаанд байдаггүй. Цаг бол цаг. Цаг нисдэггүй, алхдаггүй бүр мөлхдөг ч үгүй. Харин асуудал нь таны өөрт байгаа цагаа хэрхэн үр дүнтэйгээр зохицуулдагт л оршдог.
Өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх 3 зөвлөмж
1. Бүхнийг бич:
Та өдрийн, долоо хоногийн, сарын гээд өөрийн хийж дуусгах хэрэгтэй бүхий л зүйлсийнхээ жагсаалтыг оюундаа буюу бодлын түвшинд бүү гарга. Бодлын түвшинд гаргасан жагсаалт нь гажих болон мартагдахдаа амархан байдаг. Үүний оронд өөрийн ажилаа дуусгах амлалтыг өөртөө өг. Үүнд дараах байдлаар гаргаж болно.
a.Ажил болгоныг хийж гүйцэтгэхэд зориулан бодиттой цагийн хуваарь гаргах
b. Ажлаа хийж гүйцэтгэх тодорхой хугацааг өөрийн календарь дээр цаг хугацааны хайрцаг үүсгэн төлөвлөх. Жишээ нь та нэг тэмцээнд орох гэж байгаа бол тэмцээндээ бэлтгэх тодорхой цаг хугацааг /1- р сар/ төлөвлөх хэрэгтэй.
c. Гэнэтийн ноцтой үйл явдал тохиолдоогүй л бол өөрийн гаргасан хуваарийг ягштал баримтлахад анхаар. Гэхдээ та гэнэтийн үйл явдал гэдэгт юуг хамруулан ойлгож буйгаа дахин нэг бодоод үзээрэй. Хумс хугарах-мэдээж энэ бол гэнэтийн ноцтой үйл явдал бишээ. Харин гараа хугалах бол гэнэтийн яаралтай үйл явдал мөн шүүдээ.
2.Өөрийн төлөвлөгөөг хөгжингүй техник технологийн нөлөөллөөр бүү сүйтгүүл.
Бидний амьдарлыг Chat, мессенжэрийн хонх, дохио зэрэг нь сургуулилттай амьтан мэт болоход хүргээд байна. Бид “донг”, “динг” гэх мэт чимээг сонсох үед ирсэн мэйл болон мессежийг нээж үзэхийг маш ихээр тэмүүлдэг, яг л хоолруугаа тэмүүлэн, тэсч ядаж буй амьтан мэт. Гэвч энэ технологийн түр зогсолтууд нь бидний хөдөрмөрийн бүтээмжийг бууралтанд хүргэдэг. Ирсэн мессэж, мэдээнд хариу өгөхийн тулд хийж байсан ажлаас өөр зүйлд анхаарлаа шилжүүлээд буцан хийж байсан ажлын үйл явц, гаргасан санаа зэргээ үргэлжүүлэхэд ойролцоогоор 11-16 минутыг зарцуулдаг болох нь судалгаагаар харагджээ.
Үүний гарц нь чухал ажил хийж байх үедээ аливаа хонх дохиог унтраах юм. Та илүү их үр бүтээлтэй ажиллах болно.
3. Хийх зүйлсийн жагсаалтаа хэсэг хэсгээр жижиглэн гарга
Ихэнх хүмүүсийн хийх зүйлсийн жагсаалт нь нүсэр том зүйл байдаг тул тэдний хөдөлмөрийн бүтээмжид хор уршигтай байдаг. Өөрийн хүрэхийг төлөвлөж буй зорилго зорилтын жагсаалт гарахаас тэрхүү зориго зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн, хийж болохуйц,энгийн ажлуудыг багтаасан ажлын жагсаалт гаргах нь дээр байдаг. Жишээ нь: “Гэр бүлийн чуулган зохиох”гэж бичихийн оронд үүнийг хэсэгчлэн, арай жижиг алхамуудаар “Чуулганд хэлэлцэх асуудлыг тодорхойлох”, “Оролцох хүмүүстэй холбогдон,мэдээлэл өгөх”, “Оролцогчдод өгөх мэдээллийг бэлтгэх” гэх мэт. Нэг ажлаа хийж дуусвал, түүнийгээ хасаад дараагын ажилд орно. Та өөртөө хариуцлагыг өгснөөр үйл явц ихтэй ажлыг хялбархнаар хийж гүйцэтгэн, зорилгодоо хүрэн, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэдрэмж авах болно. Танд хэзээ ч дуусашгүй тийм их ажлын жагсаалт байвал та яах вэ? Энэ үед ч үндсэн зарчимаа баримтла. Энгийн бай. Ингэсэн цагт бүх зүйл бүтэх л болно.
“Өндөр бүтээмжтэй эмэгтэйчүүд” номноос орчуулсан

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment