Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Хавдар хэмээх аюулт өвчин дэлхийн хүн амыг түгшээж буй томоохон айдсын нэг. Энэ өвчнөөр өвдөхгүйн тулд ядаж жилд нэг удаа урдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь таны эрүүл мэндэд нэн тустайг эмч нар зөвлөдөг.

         Манай улсад хорт хавдарын өвчлөл ихэсч байгаа нь нас баралтын нэг шалтгаан болж байна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Дэлхий дээр жилд дунджаар 10 сая хүн хорт хавдраар өвчилдөг гэсэн судалгаа байдаг байна. Харин манай улсын хувьд жилд дунджаар 4400-4600 хүн хорт хавдраар өвчилдөг бөгөөд тус өвчнөөр өвчлөгсдийн 100.000 хүний 289 нь нас барж байгаа гэсэн үзүүлэлтээр Ази, Номхон далайн орнуудыг тэргүүлж байгаа юм байна. Энэ тоо Ази, Номхон далайн орнуудын хувьд дунджаар 141 байдаг бөгөөд Японд 120, БНАСАУ-д 95 хүн нас бардаг гэсэн тоо байна. Манай улсын хүн амын дунд 100 гаруй төрлийн хорт хавдар бүртгэгдсэн байдаг. Энэхүү өвчнөөр өвчлөгсдийн 70 гаруй хувь нь төгс эмчлэх боломжгүй шатандаа эмнэлэгт ханддаг байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment