
Монгол улсад эрэгтэй болон эмэгтэй хүйсийн харьцаанаас шалтгаалахгүй
тэргүүлэх байранд элэгний хорт хавдар эзлэж байна. Эрэгтэйчүүдийн хорт хавдрын
өвчлөлийн 100000 хүн амд элэгний хорт хавдар 101.6, ходоод 43.6, уушги 34.7,
улаан хоолойн 20.0 тохиолдол эзлээд байна. Эмэгтэйчүүдийн хорт хавдрын
өвчлөлийн түвшин 100000 хүн амд элэг 87.9, умайн хүзүү 32.1, ходоод 25.3 улаан
хоолой 14.5 хувь байна.
Хорт хавдар өвчинд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүд:
· Эрүүл бус хооллолт
· Архи, тамхины хэрэглээ
· Хөдөлгөөний хомсдол, таргалалт
· Химийн хорт бодисууд
· Бактери, вирусын халдварууд
· Удамшил
Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та:
· Зөв зохистой хооллолт
· Архи, тамхинаас татгалзах
· Идэвхтэй дасгал, хөдөлгөөн
· Эрт илрүүлэгт хамрагдах шаардлагатай.
No comments:
Post a Comment