СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!!

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан эрсдэл үүсч болзошгүй тул иргэд, худалдан авагч та бүхэндээ дараах зүйлийг сэрэмжлүүлж байна.

Үүнд: Бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх:


-Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, мухлаг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх:

-Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсэн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй. Даршилсан ногоо болон төрөл бүрийн жимсний компотыг худалдан авахдаа сайтар шалгах хэрэгтэй. Хэрвээ гаднаас нь харахад шилний ёроолд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал:

-Шоколадыг задалж үзэхэд дээр нь цагаан өнгөр тогтсон, бор өнгөө алдаж цайвар болсон байвал:

-Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдчсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсныг илтгэнэ.

-Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:

-Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад болголгүй, шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах:

-Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх: Худалдаа, нийтийн хоолны газраас архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх:

-Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх: Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх:

-Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй гэж үзэн худалдаж авахгүй байхыг иргэд та бүхэндээ анхааруулж байна.

• Хадгалах хугацаа

• Таганд бамбаж үүссэн эсэх

• Булингар үүссэн эсэх

• Хайрцаг, савны бүрэн бүтэн байдал хаяглалтыг шалгана. Хайрцаг саван дээр үйлдвэрлэсэн огноо, хадгалах горим, хугацаа, цэвэр, бохир жин зэргийг заасан шошготой байна.

• Гадаад байдал гадаргуу

• Хэлбэр дүрс

• Өнгө, үнэр

• Бохирдсон эсэх

• Гэмтэл согог байгаа эсэхийг шалгаж авахад анхаараарай


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment