УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АШУҮИСургуулийн захирал Б.Батбаатар Эрүүл мэндийн салбарын ажил байдалтай танилцлаа

2014.03.18 нд Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АШУҮИСургуулийн захирал Б.Батбаатар нар аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар АШУҮИСургуулийн захирал Б.Батбаатар Хөтөлбөрийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, Монголын эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжил, одоогийн байдлын талаар ярьж, өөрийн зүгээс Хутаг-Өндөр сумын лабораторыг орчин үеийн лаборатори болгохоо амлалаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа шинэчлэн найруулж мөрдхөд бэлэн болоод байгаа Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өгч давуу талуудыг тайлбарлалаа
Тэр хэлэхдээ: Эрүүл мэндийн салбар бүх ачаагаа эмч нартаа үүрүүлсэн байсан. Энэ удаагийн батлагдан гарсан Нийгмийн даатгалын тухай хуульд энэ салбарт гардаг олон бэрхшээлийг хамт үүрэлцэх юм. Эрүүл мэндийн салбараар улс төр хийхийг зогсоохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Уулзалтын үеэр эмч болон ажилтнуудаас олон санал гарсныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэмдэглэн авч хариуг мэдэгдхээ хэллээ.







Print Friendly and PDF

No comments:

Post a Comment