Бөөр амьдралыг тэтгэгч чухал эрхтэн


Хамгийн эхний сэдэв “Бөөр”. Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0,3 хувьтай тэнцэх бөгөөд нэг минутад 1.2 литр цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.
Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Олон улсын хэмжээнд амьдралын чухал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дотор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ тэргүүн байранд байсаар байна.

 Манай улсад 1970 оны эхнээс бөөр судлалын нарийн мэргэжлийн салбар бие даан хөгжиж, 1976 оноос гемодиализ эмчилгээ, 1995 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн мэдээллийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч, Л.Оюунгэрэл, Бөөрний эмч Ш.Мөнхбаяр нар өгсөн юм.
Бөөр ямар үүрэгтэй вэ? -Биеийн эрдэс бодис усны тэнцвэрт байдлыг хангадаг. -Цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг. -Өөр хоорондоо ялгаатай боловч цусны улаан эсийг бий болоход оролцдогоороо төстэй даавар болон эрдэс бодисуудыг бий болгодог. -Ясны бат бөх, эрүүл байдлыг хангадаг витамин Д-ын шимэгдэлтэнд тусалдаг. -Цусны даралтыг хянаж байдаг.
a
Шээс ялгаруулах систем хэрхэн ажилладаг вэ? Шээс ялгаруулах систем нь хос бөөр болон шээс дамжуулах суваг, давсаг, шээсний сүвээс тогтдог. Бөөр нь цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг, шээс дамжуулах суваг нь хорт бодисыг шээсээр бөөрнөөс давсаг руу тээвэрлэдэг эцэст нь шээс нь шээсний сүвээр дамжин биеэс гадагшилна.
s
Бөөр өвчлөх гол шалтгаан
Монголчуудын дунд бөөрний үрэвсэлтэй гэх оноштой үн олон бий. Үүний гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, даарч хөрч, жиндэх, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдээс болдог. Чанар муудсан баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс бөөрний үрэвсэлт өвчнүүд ихсэх хандлагатай байна. Ялангуяа 35-45 насны хүмүүст бөөрний үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн хүйсийн ялгаагаар авч үзэх юм бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг.
a
Бөөрний өвчин яаж илэрдэг вэ? Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг.
a
Бөөрний үрэвсэл гэж юу вэ? Ямар нэгэн хэмжээгээр цусаар дамжих ба ойролцоохь эд эрхтэнээс бөөрөнд халдвар ордог. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой өвчнүүдээр дамжин өвчлөгддөг гэж хэлж болно. Тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэт өвчнүүд нь бөөр үрэвсүүлэх суурь болж байдаг.
a
Бөөрний даралт Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн. Даралт ямар нэгэн хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал бөөрний үрэвсэл нь судсаа гэмтээвэл даралт ихэснэ. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол ч бий. Нэгэнт л бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Тиймээс эрүүл мэнддээ сайн анхаарал тавьж даралтаа аль болох хэвийн хэмжээнд барих нь чухал. Бөөрний даралтад нь өөрчлөлт орсныг мэдсээр байж тоохгүй олон жил явах юм бол тархи болон бөөрний судас хатуурна. Мөн зүрх томорч бүх биед өөрчлөлт орсноор эцэст нь зүрх өвчлөх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэлтэй тулгардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Ер нь хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал даруйхан шинжилгээ өгч өөрт илэрч буй өвчнөө хүндрэхээс нь өмнө амжиж эмчлүүлэх нь чухал.
a
Бөөрний дутагдал Хурц болон архаг дутагдал гэсэн хоёр янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрдэг. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогонд орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрдэг. Үндсэндээ бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэлийг архаг дутагдал гэж нэрлэдэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршиж үйл ажиллагаа нь алдагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр, элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаас шээс нь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний дутагдалд ордог.
a
Бөөрний эмгэгийн үед илрэх шинж тэмдэг:
Хэрвээ доорхи шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.
  • Дотор муухай оргиж, бөөлжих
  • Маш бага шээх
  • Хавагнах. Ялангуяа шагай хөл, нүдний орчмоор
  • Аманд эвгүй амт амтагдаж, амьсгалын үнэр шээс шиг үнэртэнэ
  • Маш ихээр ядарч, амьсгал давхацна
  • Хоолны дуршил буурна
  • Даралт ихсэнэ
  • Хөлний булчин суларна
  • Арьс хэт хуурайшиж, загатнана
  • Царай цонхийно
  • Хүүхэд ядрах нь ихсэж, нойрондоо муудна. Хоолны дуршил буурахаас гадна өсөлт хөгжил нь хоцрогдоно.
a
Бөөрний өвчний эмчилгээ
Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихэсч байгаа өнөө үед дараах, шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй. Тухайн өвчтөн өөрийнхөө бие организмд оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэх. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг давхар хийлгэх, хоол, ундны эрүүл байх нөхцөл. Хоолны дэглэм сайн барих. Тухайн улиралдаа зохицуулж хувцаслах, өсгийтэй гутал болон ямар нэгэн доргилт үүсгэх хувцас өмсөхөөс татгалзах. Хөдөлгөөний зохицол маш чухал.
a
Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлдөг Хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах аюултай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм.
a
Бөөрөө хэрхэн хамгаалах вэ?
Бөөрний эмгэгээс сэргийлэх, түүний явцыг удаашруулах гол түлхүүр нь даралтыг тогтвортой байлгах, тодруулбал даралтын хэмжээг 130/80-аас бага байлгах нь чухал юм. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны  3/2 хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс  болдог. Тийм учраас байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл зөв сайтар зохицуулсан хоолны дэглэм баримталснаар уг өвчнөөс сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол өвчний явцыг хүндрүүлэхгүй байх боломжтой.
Ингээд бөөрний эмгэгээс сэргийлэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
a
Даралтаа тогтмол шалгах. Хэрвээ та бөөрний эмгэгээс сэргийлэх гэж үнэхээр хүсэж байгаа бол даралтаа хянах нь маш чухал шүү. Хэвийн даралттай байна гэдэг нь зөвхөн бөөрний эмгэгээс бус өөр олон төрлийн эмгэгээс сэргийлэх хамгийн гол түлхүүр.
a
Даралтаа хэвийн хэмжээнд барих талаар алхам хийх. Давс, содтай хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийхэд болно. Бага зэргийн давс хүний биед хэрэгтэй байдаг тул давсны хэрэглээг бүр мөсөн орхигдуулж болохгүй. Танай удамд хэн нэгэн нь даралт ихтэй байсан мөн бөөрний эмгэгтэй бол энэ талаар заавал эмчдээ хэлэх нь чухал. Учир нь энэ хоёр өвчин удамших магадлал тун өндөр.
ds
Шээсний өнгө, хэмжээнд байнга анхаарал тавьж бай. Хэрвээ шээхэд өвддөг, тунадастай, үнэртэй, хөөсөрсөн маягийн шээс гаргах, шээснмй шинжилгээгээр уураг, сахарын хэмжээ, шээсэнд цус илэрч байвал яаралтай эмчид хандаарай. Магадгүй эдгээр шинж тэмдэг нь шээсний замын халдварт өвчний шинж тэмдэг байж болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ үүнийг эмчлэхгүй орхих юм бол энэ нь бөөрний эмгэг болон хүндрэх болно.
a
Өөрт чинь цус багадалт байна уу үгүй юу гэдгийг анхаар. Хэрвээ цаг үргэлж ядарч, амархан энд тэндээ хөхөрч, мөн толгой эргээд байвал энэ нь цус багадалтын шинж тэмдэг. Энэ эмгэгийг эмчлүүлэхгүй бол архагшиж бөөрөнд муугаар нөлөөлдөг.
a
Жил болгон  шээсний шинжилгээ өгч бай. Энэ нь бөөрний эмгэгийн нуугдмал шинж тэмдэгүүдийг эрт үед нь илрүүлснээр архагшин хүндрэхээс сэргийлнэ. Шээсний шинжилгээгээр зөвхөн бөөрний гэлтгүй олон төрлийн эмгэгийг илэрхийлэх ач холбогдолтой.
a
Үргэлж идэвхтэй бай. Өдөрт 30минут дасгал хийж занших нь бие махбодийн эд эрхтэн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг болдог.
a
Ус уух. Бөөрний үйл ажмллагааг дэмжих хамгийн гол хүчин зүйл нь ус. Усыг хангалттай хэмжээгээр уусанаар бөөр биеэс хэрэггүй бодисуудыг гадагшлуулж цэвэрлэхэд амархан байх болно. 
a
Цусан дахь сахарын хэмжээг хянах. Цусан дахь сахарын хэмжээг түргэн тестээр шалгаж, гарсан хариу нь бөөрнмй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эсэхийг асуух.
a
Цусан дахь креатинины хэмжээг хянах. Хэрвээ цусан дахь креатинин ихэссэн байвал бөөр бүрэн гүйцэд ажиллахгүй байна гэсэн үг. Шинжилгээний хариу хэвийн бус гарсан бол илүү нарийвчлалтай шинжилгээ өгөх шаардлагатай.
a
Иргэдийн хувьд бөөр, шээсний замын өвчнүүдийг эрт илрүүлж, оношлох, эмчлэх, хяналтанд орох асуудал эрүүл мэндийн салбарын хувьд тулгамдсан асуудлуудын нэг болсоор байгаа юм. Тиймээс иргэн бүр өөрийн эрүүл мэндийн төлөө эзний ёсоор анхаарлаа хандуулах нь хамгийн чухал. Хэн нэгэн таны өмнөөс өвддөггүй учраас өөрийнхөө төлөө та л өөрөө хичээх ёстой гэдгийг битгий мартаарай.

Print Friendly and PDF

3 comments:

  1. Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
    Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats апп дугаар: +33751490980

    Хүндэтгэсэн
    ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
    DR MAXWELL

    ReplyDelete
  2. Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 долларыг таны бөөрөнд зориулж сайн мөнгө санал болгох болно. Намайг Доктор МАКСВЕЛЛ гэдэг бол BILL ROTH ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон.

    Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Organ's бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Ямар програмын дугаар:+33751490980

    Хүндэтгэсэн
    ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
    DR MAXWELL

    ReplyDelete
  3. Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
    Одоо хэрэгжүүлэх.
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete