Эрүүл мэндийн салбарт мэдээллийн
технелогийг хөгжүүлэх, салбар дундын
хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд “Цахим бичиг хэрэг” сургалтыг 04-р
сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд сумдын ЭМБ-ууд, АНЭ,
Өрхийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн ЭМБ-уудын архив, бичиг хэргийн ажилтнууд
хамрагдаж, байгууллагын удирдлагын цогц систем /Able/ программ дээр ажиллах талаар
ерөнхий мэдэгдхүүнтэй боллоо.
Эрүүл мэндийн
байгууллагуудын бичиг хэрэг хөтлөлт, архивын стандарт ямар байх талаар сургалтанд
оролцогчдод Эрүүл мэндийн газрын Архив,
бичиг хэргийн ажилтан Ц.Энхтуяа мэдээлэл хийж, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн
байгууллагын бичиг хэргийн ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, байгууллагын
нууцын тухай сэдвээр ЭМГ-ын Салбарын нийгмийн асуудал, Байгууллагын дотоод
аудит хариуцсан мэргэжилтэн Б.Батцэцэг мэдээлэл хийсэн.
Салбар байгууллагуудын
уялдаа холбоо сайжирч, мэдээллийг түргэн шуурхан дамжуулах мэдээллийн
технелогийн дэд бүтцийг бий болгосон, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал
ач холбогдолтой сургалт боллоо гэж сургалтанд оролцогчид дүгнэлээ.
ЭДИЙН ЗАСАГ, УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment